Аюулгүй байдал, хамгаалалтын албаны үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан шилжин явах цомын сагсан бөмбөгийн тэмцээн 2022 оны 03 сарын 26-ны өдөр "Гадаадын иргэн харьяат"-ын газрын спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Нийт эмэгтэй 5, эрэгтэй 9 баг оролцсон юм. Тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга С.Нацагдорж нар хүрэлцэн ирж “Монголын хамгаалалтын ажилтны холбоо”-ны дээд шагналыг гардууллаа.
Тэмцээнд:
Эрэгтэй:
1-р байр - АБХА-ны 3-р ээлж
2-р байр - АБХА-ны 2-р ээлж
3-р байр - АБХА-ны 1-р ээлж
Эмэгтэй:
1-р байр - АБХА-ны 3-р ээлж
2-р байр - АБХА-ны 2-р ээлж
3-р байр - Захиргааны баг нар амжилт гарган тэргүүллээ.
Харин шилдэг тоглогчоор АБХА-ны Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, Спортын мастер М.Баясах, Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, спортын мастер Г.Сайнзаяа, үзэгчдийн дунд явагдсан тэмцээнд Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Э.Зориг нар тус тус шалгарч, нийлбэр дүнгээр АБХА-ны 3-р ээлж тэргүүн байрт шалгарч "Шилжин явах цом"-ын эзнээр тодорлоо.
“Шилжин явах цом”-ын сагсан бөмбөгийн тэмцээн нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.