home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-04-06
Үсгийн хэмжээ
ОХУ “найрамдалт харилцаатай” 52 улстай зорчигч тээврийн нислэгээ сэргээхээр болсны нэгэнд Монгол Улс багтав
ОХУ “найрамдалт харилцаатай” 52 улстай зорчигч тээврийн нислэгээ сэргээхээр болсны нэгэнд Монгол Улс багтав

ОХУ-ын засгийн газар дэлхийн 52 улстай агаарын зорчигч тээврийн үйлчилгээгээ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн сэргээж байгааг өчигдөр зарлажээ.

Иргэний агаарын тээврийн хориг нь тус улсын цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийн нэг байсан юм. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тархалт буурсан нь уг хоригийг цуцлах шалтгаан болсон байна.

Эдгээр 52 улсыг ОХУ-ын эсрэг авсан Өрнөдийн эдийн засгийн хоригт нэгдээгүй, “найрамдалт харилцаатай” орнууд гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин онцолжээ.

Тэдгээр улсуудад Алжир, Афганистан, Аргентин, Бахрейн, Босни Герцеговин, Ботсвана, Бразил, Хятад, Коста Рика, Египет, Этиоп, Фижи, Хонконг, Израил, Энэтхэг, Индонез, Ирак, Ямайк, Йордан, Кени, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Морокко, Мозамбик, Молдов, Монгол, Мьянмар, Намиби, Умард Солонгос, Оман, Пакистан, Перу, Филиппин, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Шри Ланка, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Венесуэл, Вьетнам, Зимбабве багтсан байна.

 

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ