home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-04-25
Үсгийн хэмжээ
Ирланд улсын Дублин хотод FTE EMEA, FTE Axiliary болон FTE World Airport Retailing Summit арга хэмжээ болно
Ирланд улсын Дублин хотод FTE EMEA, FTE Axiliary болон FTE World Airport Retailing Summit арга хэмжээ болно

Future travel experience/FTE/ нь 2006 онд байгуулагдсан цахим мэдээллийн агентлаг бөгөөд нисэх буудал, агаарын тээвэрлэгч компани, нисэхийн салбартай нягт уялдаа холбоотой аж ахуйн нэгжүүдэд нэвтэрч буй хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийн талаарх мэдээ сурвалжлага боловсруулан түргэн шуурхай цахимаар дамжуулан хэрэглэгчидэд хүргэдэг байна. Мөн түүнчлэн FTE Global, FTE Asia EXPO, FTE EMEA & FTE Ancillary зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилладаг юм. 2019 онд FTE-ийн зохион байгуулсан арга хэмжээнд агаарын тээврийн салбарын 4,000 гаруй удирдах ажилтнууд оролцсон байна. FTE-ийн цахим сайтын хандалтын тоо нэг сая-д хүрээд байна.

Ирланд улсын Дублин хотод  энэ оны 6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд FTE EMEA, FTE Axiliary болон FTE World Airport Retailing Summit арга хэмжээ болно. Тус арга хэмжээний хөтөлбөрийг бүрэн эхээр нь FTE EMEA, FTE Incillary & World Airport Retailing Summit-ийн цахим хуудаснаас авч болно.  Энэхүү арга хэмжээний хөтөлбөрт:

  • "Инновацийг хөгжүүлэх" сэдэв дор нисэхийн салбарын дижитал хувьсал, хэрэглэгчийн сэтгэгдэл, арилжааны ба туслах үйл ажиллагааны орлого, нислэгийн үеийн инноваци, үр ашиг, ирээдүйн нисэх буудлууд, тогтвортой байдал болон дэвшилтэт агаарын тээвэр зэрэг асуудлуудыг хэлэлцэх дээд хэмжээний хурал болно.
  • Олон нийтийн арга хэмжээнүүдийн сүлжээг сайжруулах чиглэлээр (Дублин хот дахь Ирландын алдарт шар айрагны үйлдвэр, аялал жуулчлалын төв болох Гиннесийн төв байранд хаалтын үдэшлэг болно)
  • Swapcard-ыг ашигладаг өгөгдөлд суурилсан танилцах платформаар шинэ бизнес түншийн харилцааг тогтоох боломжийг олгох болно.
  • Ryanair, Wizz Air, Lufthansa, Ferrovial, Fast Future Research, Manna Drone Delivery, Finnair, All Nippon Airways, Turkish Airlines, Aeroporti di Roma, Aena, Swedavia, McKinsey & Company, Avolon, Swoop, SunExpress, Cebu Pacific Air, AirAsia, Fraport, Cathay Pacific, Dublin Airport, Alaska Airlines, Transavia, easyJet, Istanbul Airport, Luxaviation, Heathrow, TFWA, Avinor and Amazon Web Services зэрэг байгууллагуудын удирдах албан тушаалтангууд илтгэл тавих болно.
  • Хамтарсан семинар, аялал, танилцуулга, түүнчлэн контент болон үзмэрүүд үзэх боломжтой.

Эх сурвалж: http://www.futuretravelexperience.com/

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ