home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-04-29
Үсгийн хэмжээ
Монгол улсын агаарын зайд радио холбооны давхар бүрхэлтийг үүсгэх шийдлийг хэлэлцэж шийдвэрлэв
Монгол улсын агаарын зайд радио холбооны давхар бүрхэлтийг үүсгэх шийдлийг хэлэлцэж шийдвэрлэв

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны А/26 дугаар тушаалаар байгуулагдсан Агаарын навигацийн үйлчилгээний техник, технологийн зөвлөлийн 01-р хурал 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж “ИНЕГ-ын 2020 оны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн алсын удирдлагатай хэт богино долгионы радио станцуудыг (RCAG) суурилуулах оновчтой байршлыг тогтоох”, “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын радио холбоонд нөөц холбооны радио давтамжийг нэвтрүүлэх” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

Энэхүү хурлын шийдвэрийн дагуу агаарын навигацийн үйлчилгээний агаар-газрын 2 сувгийн JOTRON 7000 маркын станцуудыг суурилуулалж ашиглалтанд оруулах ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хурлаар Монгол улсын агаарын зайд радио холбооны анх удаа давхар бүрхэлтийг үүсгэх техникийн нөхцлийг бүрдүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилгыг хангах талаарх чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Техникийн өнөөгийн дотоод нөөц боломжийг ашиглаж тус сүлжээг бүрдүүлж байгаагаараа санхүүгийн үр ашгийг гаргаж байгаа бөгөөд ба бүсийн болон хөрш зэргэлдээ улсуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагддаг давтамжуудыг судалж тооцоолсон харилцан нөлөөллөөс ангид байх давтамжуудыг ашиглах эрхийг авах талаар Харилцаа, холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
6
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ