home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-05-23
Үсгийн хэмжээ
“Нисэх миний ирээдүй” өдөрлөгт АБХА идэвхи, санаачлагатай оролцлоо
“Нисэх миний ирээдүй” өдөрлөгт АБХА идэвхи, санаачлагатай оролцлоо

Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярыг тохиолдуулан НЗХ-ноос зохион байгуулсан “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөгт АБХА-ны үзлэг шалгалтын хэсгийн Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч, нохой хөтлөгч шалгагч залуус оролцож, нисэх буудал, агаарын хөлөгт хориотой эд зүйл нэвтрэхээс сэргийлэх, нисэх багийн гишүүд, зорчигч, гар тээш, нисэх буудлын хориотой, хамгаалагдсан бүсэд нэвтрэх хүн, эд зүйлс, ачаа шуудан, тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын үзлэг шалгалт хийх үйл явц, ажил мэргэжлийнхээ онцлогийг танилцууллаа. Мөн тус албаны авьяаслаг ажилтнууд болох ХАБ-ын мэргэжилтэн Г.Тулга, үзлэгийн шалгагч Н.Одхүү, Г.Түшинтогтох, үзлэгийн ээлжийн ахлагч Г.Насантогтох нар уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулж, ерөнхий зохицуулагч Н.Дүгэржавын зохиосон “Буянт-Ухаа” шүлгийг үзлэгийн шалгагч О.Оюун-Эрдэнэ уншиж танилцууллаа. Мөн шалгагч нохой ачаа тээвэрт хориотой эд зүйлс илрүүлэх үзүүлэх тоглолтоо сонирхуулсан юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
1
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ