1. Нисэх буудлын өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх
Нисэх буудлууд төрийн өмчит эзэмшлийн хэлбэрээс төр болон хувь хосолсон өмчлөл рүү мөн концессийн гэрээнд суурилсан эзэмшигчийн өмнөөс үйл ажиллагаа эрхлэх байдал руу болон эцэст нь бүрэн хувийн өмчит байдал рүү шилжих трендтэй болоод байна. Өмчлөлийн хэлбэрийг өөрчилснөөр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжуудыг бий болгодог ба ханган нийлүүлэгчдэд илүү зах зээлд илүү нэвтрэх боломжийг бүрдүүлдэг байна.
2. Нисэх буудал доторх хот, Аэротрополис
Нисэх буудлууд нь зорчигчид амрах, уулзах болон бусад төрөл бүрийн үйлчилгээг нэг дор авах Нийгмийн төв болж хувирч байгаа билээ. Үйлчилгээ үзүүлэгчидтэй түншлэлийг үүсгэж байгаа ханган нийлүүлэгчид эсхүл нисэх буудлын үйлчилгээг төрөлжүүлж буй ханган нийлүүлэгчид бусад салбартай нэгтгэх боломжтой шинэ платформуудыг нэвтрүүлж, саадгүй, нэг нэгэндээ холбогдсон олон төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ.
3. Байршилд суурилсан үйлчилгээнүүд
Нисэх буудал дахь дэлгүүрүүдийн байршил болон хямдралуудын мэдээллийг агуулсан Зорилтот маркетингийг онлайн худалдан авалт болон хүргэлтийн үйлчилгээнүүд нь нисэх буудлын нисэхийн бус орлогыг нэмэгдүүлж байна.
Ханган нийлүүлэгчид хэрэглэгчийн байршлыг дэлгүүрт мэдэгдэж, мэдээллээр хангадаг Bluetooth болон Wi-Fi ашигласан дэвшилтэт технологиудыг нэгтгэж, зорчигчийн байршлыг тогтоох болон зорчигч урсгал төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн байна.
4. Нэгтгэх
Нисэх буудлын өргөжилт болон ханган нийлүүлэгчдийн дунд өсөн нэмэгдэж буй өрсөлдөөний нөхцөлд ханган нийлүүлэгчид зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ бусад зах зээлд нэвтрүүлж, салбар дахь байр сууриа бэхжүүлж байна. Нийлүүлэгчид шинэ зах зээлд нэвтэрч, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эсвэл одоогийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болгож, борлуулж энэхүү амжилтаа бататгадаг.
Хүчтэй нэгтгэх стратеги нь зах зээлийн бусад сегментүүдэд төрөлжүүлэх үндэс суурь болдог.
5. Дижитал Аюулгүй байдал
Зорчигчийн хүлээх хугацааг багасгах зорилгоор “Алхаж нэвтэрдэг аюулгүй байдал” гэх мэт дэвшилтэт концепцуудыг хөгжүүлэхэд дижитал технологийг мөн зорчигч бүртгэлийг баталгаажуулж, ажиллах хүний нөөцийг багасгах зорилгоор Биометрик технологиудыг ашиглаж эхэллээ.
Аюулгүй байдлын систем нь нисэх буудлуудын голлох тренд болж эхэлж байна. Нийлүүлэгчид өөрсдийн мэдээллийн технологийн шийдэлд кибер аюулгүй байдлын үйлчилгээг маш хурдацтайгаар нэвтрүүлж эхэллээ.
6. Өөртөө үйлчлэх
Зорчигч үйлчилгээний хувьсал нь зорчигчид бүртгүүлэхээс эхлээд агаарын хөлөгт суух хүртэлх бүх үйл явцыг бие даан үйлддэг болоход хүргэх юм. Ингэснээр нөөц ашиглалт багасч, үйл ажиллагааны зардал буурч, нисэхийн бус орлогыг тэнцвэржүүлнэ.
Ханган нийлүүлэгчид зорчигчдод өөртөө үйлчлэх платформууд болон цахим бүртгэл гэх мэт шинэ стандартыг бий болгож буй бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсээр байна. Ирээдүйд зорчигч өөрийн аяллаа удирдаж, ачаагаа хүртэл өөрөө хянах боломжтой болох юм.
7. Зорчигч урсгалын өсөлт
Дундаж давхаргынхан нэмэгдэж байгаатай холбоотойгоор зорчигч урсгал 15 жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байна. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх болно гэдгийг урьдчилсан мэдээгээр баталж байна. Үүний үр дүнд нисэх буудлын дэд бүтцийг шинэчлэх шаардлага үүсч байна.
Ази-Номхон далайн бүс нутагт агаарын тээврийн хурдацтай өсөлт ажиглагдаж байна. Үүний үр дүнд ханган нийлүүлэгчид зах зээлд байр сууриа олохын тулд энэ бүс нутгийг зорьж, улмаар зах зээлд шинэ боломжуудыг бий болгож байна.
Дэд бүтцийг шинэчлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд компаниуд өөр өөр сегментийн үйлчилгээ үзүүлэгчтэй консорциум байгуулж болдог байна.
8. Интеграци ба стандартчилал
Нэгдсэн системүүд нь нисэх буудлуудад бусад ханган нийлүүлэгчдийн платформ болон гуравдагч талын програмуудтай саадгүй холбогддог стандартчилсан платформуудыг ашиглах боломжийг олгодог.
Нийлүүлэгчид нэгдсэн платформын ач холбогдлыг ойлгодог. Бусад ханган нийлүүлэгчидтэй хийсэн түншлэл нь нисэх буудлын өөр өөр сегментүүдийг нэгтгэсэн нэгдсэн платформоор хангах боломжийг олгодог.
9. Дижитал шилжилт
Нисэх буудлуудын дижиталчлалын түвшин хурдацтай өсч байгаа бөгөөд энэ нь нисэх буудлын автоматжуулалт, зорилтот зорчигчдод чиглэсэн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг чиг хандлагыг нэмэгдүүлж байна.
Ханган нийлүүлэгч нь нисэх буудлын бүх үйл ажиллагаатай уялдаа холбоотой олон төрлийн аналитик үйлчилгээг үзүүлж, нисэх буудлын операторуудыг татан оролцуулж, нисэх буудлын бүх хэсэгт хүрсэн арга замыг эрэлхийлж, үйлчилгээ үзүүлдэг. .
10. Ногоон нисэх буудлууд
Дуу чимээ, агаарын бохирдлыг хязгаарлах өндөр стандартуудыг хэрэгжүүлснээр нисэх буудлууд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүч үйлдвэрлэх, эрчим хүчний менежментийн шийдлүүдийг сайжруулахад улам бүр анхаарах болжээ.
Honeywell, Siemens зэрэг ханган нийлүүлэгчид барилгын менежментийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлдэг. Тэдний нийлүүлдэг системийг одоо байгаа нисэх буудлын шийдлүүдтэй нэгтгэх нь нисэх буудлын нэгдсэн интеграци, менежментийг сайжруулах боломжийг олгодог байна.
Хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Б.Дөлгөөн
Эх сурвалж: https://www.smithsdetection.com/insight/aviation/top-10-trends-aviation/