home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-06-16
Үсгийн хэмжээ
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” СУРГАЛТЫГ “ТОМ АМЖИЛТ” ГРУППТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” СУРГАЛТЫГ “ТОМ АМЖИЛТ” ГРУППТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” сургалтыг “Том амжилт” групптэй хамтран “хамтын ажиллагааны санамж бичиг”-н хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Амжилт группийн 3 салбар болох сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Амжилт Мэдээллийн Технологийн Академи болон Лондон Стартап Институт, Индра институт Энэтхэгийн сургууль нар оролцлоо. Амжилт мэдээлэл технологийн академи нь 2012 оноос хойш программ хангамж, график дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Мэдээллийн технологийн салбарт “Богино хугацаанд практикт суурилсан ур чадвар эзэмшихийн давуу тал”  сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. Тус академи нь 1 жилийн  KPS хосолсон хөтөлбөр болон 3 сарын хугацааны график дизайны GDMADE, вэб хөгжүүлэгчийн WD зэрэг ОУ-н программын дагуу сургалтаа практикт суурилан явуулдаг. Мөн хүүхдэд тусгайлан бэлтгэсэн “Young Coder” хөтөлбөрийг ЕБС-н сурагчдын амралтад зориулан явуулдаг.

Түүнчлэн “Бизнесийн орчин дахь манлайлал”, “Дижитал маркетерууд борлуулалтыг хэрхэн өсгөдөг вэ?” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. Тус сургууль нь бизнесийн чиглэлээр ахисан түвшний MBA буюу мастерын зэрэг горилогч СЕО нарт зориулсан хөтөлбөр болон Дижитал маркетеруудад зориулсан 4 модульт хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.

Индра институт Энэтхэгийн сургууль нь Энэтхэгийн Банглорын ИС-н хөтөлбөрийг Монголдоо албан ёсоор хэрэгжүүлдэг мэдээллийн технологийн чиглэлээр программ хангамж болон график дизайны 1.6 жилийн сургалттай. Тус сургуулийн СЕО Ч.Эрдэнэчимэг сургалтын үеэр “Насны багад IT сур” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ. Тус сургууль нь хамгийн анхны ОУ-н тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд эхний 1 жил Монгол улсад суралцан, сүүлийн 6 сар Энэтхэг болон Казакстан улсаас сонгон үнэ төлбөргүй суралцах боломжийг элсэгчиддээ олгож байгаа юм байна.

Сургалтын төгсгөлд нийт ажилтнууд гэр бүлийн хамт мэдээлэл өгсөн 3 байгууллагаас хүссэн сургалтандаа 30-40 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжтой болсон гэдгийг сургалтын үеэр дуулгасан юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ