ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцооны удирдлагын дүн шинжилгээний хурал 2022.06.16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлаар ИНҮТ-ийн даргын зөвлөлд Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэл, үр дүнг танилцуулсан юм. Түүнчлэн НМТ-ны хэрэгжилт, үр нөлөөтэй байдлыг хариуцах, зөвлөх үйлчилгээг авч, хамтран ажиллах ажлын хэсгийн мэдлэг ойлголт, НМТ-ны стандартын сургалтад хамрагдсан байдал, оролцоо, шинээр боловсруулагдсан баримт бичгүүд, түүний хэрэглээ, ажлын байрны зохион байгуулалт, эмх цэгцийг сайжруулах “5S” аяны үр дүн, НМТ-ны анхны дотоод аудитын үр дүн, дүгнэлт, баталгаажуулалтын аудитын талаар тус хурлаар хэлэлцлээ.
Тус төвийн үйл ажиллагааны чанар, ерөнхий гүйцэтгэлийг сайжруулахтай холбогдуулан сонгон шалгаруулалтаар шалгарсан “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” ТББ-аас ISO 9001:2015 стандарт болоод бусад стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах, байгууллагын чанар, үйл ажиллагааг сайжруулах зорилготой ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Иргэний Нисэхийн Үндэсний Төвийн үйл ажиллагаанд
ISO 31000:2018 стандартуудыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний ажил амжилттай үргэлжилж байна.