Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан өнөөдөр "Дээлтэй Монгол" өдөрлөг Сүхбаатарын талбайд болж буй. Энэхүү өдөрлөгт нийслэлийн дүүргүүд, Төрийн болон хувийн аж ахуй нэгжүүд, иргэд үндэсний өв соёлоо шингээсэн дээл тэргүүтнээр гоёж оролцож байгаа бөгөөд ИНЕГ-ын хамт олон Хан -Уул дүүргийн төлөөллүүдтэй нэгдэн оролцож байна.