home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-07-25
Үсгийн хэмжээ
ИЛҮҮ ХУРДАН, ИЛҮҮ ХЯМД, ИЛҮҮ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ: ДРОНУУД ЛОГИСТИКИЙН ИРЭЭДҮЙГ АВЧИРЧ БАЙГАА ЮУ?
ИЛҮҮ ХУРДАН, ИЛҮҮ ХЯМД, ИЛҮҮ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ: ДРОНУУД ЛОГИСТИКИЙН ИРЭЭДҮЙГ АВЧИРЧ БАЙГАА ЮУ?

Одоогийн байдлаар бид бүгдэд тэнгэр огторгуй аливаа зүйлсийн хязгаар байхаа больсон. Бид тун удахгүй Ангараг гараг руу арилжааны сансарын аялал захиалж, ажилдаа нисдэг такси хөлөглөн, амазоны илгээмжийг дроноор хүлээн авдаг болж магадгүй.

Дроны хүргэлт нь өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн шийдэл болоход тийм ч хол биш байна. Энэхүү технологи нь хүмүүсийг өөрт хэрэгцээтэй зүйлээ хамгийн хурданаар авах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлаас хойш цоо шинэ эрч хүчээ олсон.

Калифорнийн хиймэл оюун ухаанаар ажилладаг нисгэгчгүй онгоцны шийдлүүдийг нийлүүлэгч UVL Robotics-ийн хийсэн шинэ судалгаагаар 24/7 цагийн турш агуулахаас боодол хүртэл бие даан ажиллах чадвартай загвар нь хотын бүс нутагт, 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь амьдрах олон давхар барилгуудад хүрч ажиллах бүрэн боломжтой гэжээ.

UVL Robotics нь сая гаруй хүн амтай Оманы Султант улсын нийслэл Маскат хотод өөрийн бие даасан системийг нэг жилийн хугацаанд бодит амьдрал дээр ажиллуулж туршсаны үндсэн дээр судалгаа хийсэн байна.

Бусад хүргэлтийн аргуудаас илүү хямд бас илүү хурдан уу?

Last-mile хүргэлт нь нийт хүргэлтийн тал орчим хувийн тээвэрлэлтийг хийдэг. Хүргэлтийн зах зээл нь 2028 он гэхэд 50 тэрбум еврогийн үнэ хүрэх үнэ цэнэтэй зах зээл гэж үздэг. Энэ дүнд хүрэхэд дроны хэрэглээ ихээхэн үр дүн үзүүлэх боломжтой.

UVL Robotics-ийн судалгаагаар дрон ашиглан хүргэлт хийх нь их хотын орчинд тун удахгүй нэвтрэх бөгөөд энэ хүргэлтийн арга нь хүн хүргэлт хийснээс илүү зардалтай байхгүй гэж тооцсон байна.

Дунджаар, 3кг-ийн хүнсний зүйлс хүргэлтээр авлаа гэхэд зардал нь 5$-оос багагүй байдаг бол үүнийг нэг өдөрт 10км-ийн радиуст 6 дроноор 192 удаагийн хүргэлтээр шийдвэрлэх боломжтой.

Тухайн үнэ бүхий хүргэлтийг хэрэглэгч Last-mile хүргэлтийн ажилтнаар хүргүүлэх төлбөртэй их ойролцоо бөгөөд дроноор тус хүргэлтийг 3 дахин хурдан мөн аюулгүй хүргэх боломжтой гэдгийг UVL Robotics-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд MENA-ын захирал Муса Эл Балуши тус мэдээллийн агентлагт хэлсэн байна. Түүнчлэн тэрээр, “Бид өдрийн хүргэлтийг хэдэн цагийн дотор, цагийн хүргэлтийг хэдэн минутын дотор хийх боломжтой” гэдгийг онцлоод, дронууд Оман улсын хүн хүрэхэд хэцүү уулархаг бүс нутаг, арлууд руу хүргэлтийн хугацааг багасган хийж чадна гэлээ. “Энэ бүхэн тун удахгүй биелэлээ олно, миний бодлоор ойрын хоёр жилийн дотор боломжтой” гэж нэмж хэлсэн юм.

Замын түгжрэл, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах

Цахим худалдааны өсөлттэй холбоотойгоор 2030 он гэхэд Last-mile хүргэлт 78 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дэлхийн 100 том хотод хүргэлтийн урсгалаас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 30 гаруй хувиар нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумын тайланд тусгасан байдаг.

Бүх цахилгаан дрон дээр суурилсан хүргэлтийн шийдлүүд нь олон талаараа хуурай газарт суурилсан хүргэлтийн шийдлээс илүү байгаль орчинд ээлтэй байдаг.

Одоо туршиж байгаа хүргэлтийн ихэнх нь бүхээгтэй болон ачааны машинаар тээвэрлэх шаардлагагүй жижиг сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүнийг хүргэхэд зориулагдсан бөгөөд илгээмжийг ачих болон буулгах үед тээврийн хэрэгслийн сул зогсолтоос үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 30-50 хувь хүртэл бууруулах боломжтойг UVL Robotics-оос тогтоосон байна.

Түүнчлэн агаараар хүргэлт хийх нь зам тээврийн осол аваарийн тоог багасгаж, хүний амь нас хүртэл аврах боломжтой.

UVL нь өөрийн системээ ухаалаг илгээмжийн станцууд дээр үндэслэсэн бөгөөд энэ нь бүрэн автомат нарийвчлалтай газардах, дроныг цэнэглэх, зөв температурт бүтээгдэхүүнийг хадгалах, газар дээр нь төлбөр хийх (бэлэн мөнгө эсвэл карт) болон буцаан олголтыг зохицуулах боломжтой юм байна.

 

Эх сурвалж: https://www.euronews.com/next/2022/07/23/faster-cheaper-greener-are-drone-deliveries-the-future-of-logistics

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
1
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ