Airbus Helicopters нь Бразил дахь нэг хэрэглэгчид анхны АСН160 загварын нисдэг тэргийг Сан Пауло хотын Конгонхас нисэх буудалд зохион байгуулагдаж буй 17 дахь удаагийн Латин Америкийн Нислэгийн бизнесийн зөвлөгөөн болон үзэсгэлэн (LABACE) дээр гардуулан өглөө. Ингэснээр тус Н160 загвар нь Латин Америкт нисэх анхны нисдэг тэрэг болж байгаа юм.
Airbus Helicopters-ийн Бразил дахь үйлчлүүлэгчийн төв болох Helibras компанийн гүйцэтгэх захирал Жан-Люк Алфонси тус үйл явдлын талаар “Дэлхийн анхны АСН160 нисдэг тэрэгийг Бразилд нийлүүлсэн нь бидний хувьд бахархал болж байна. Бид түүний өвөрмөц, гоёмсог дүрийг Сан Паулогийн тэнгэрт нисэж явахыг харахыг тэсэн ядан хүлээж байна”. Helibras нь турбин нисдэг тэрэг бүхий Бразилийн гүйцэтгэх нисэхийн сегментэд тэргүүлэгч бөгөөд ACH160 нь аюулгүй байдал, тав тухтай байдал, гүйцэтгэлийн хувьд онцгой сонголт хийхийг хүсч буй үйлчлүүлэгчид болон операторуудад шинэ стандартыг тогтооно гэдэгт бид итгэлтэй байна." Гэжээ.
Бразилийн Ерөнхий зориулалтын нисэхийн холбооны (ABAG) мэдээлснээр Бразилийн 2500 гаруй нисэх онгоцны буудал, 1300 нисдэг тэрэгний буудал нь тийрэлтэт онгоц, турбовинт онгоц, поршений хөдөлгүүртэй онгоц, нисдэг тэргээр дамжуулан корпорацийн агаарын тээврийн үйлчилгээг ашигладаг. “Бразилын ерөхий зориулалтын нисэхийн зах зээлийн өсөлт нь эдийн засаг, нийгмийн бүтээмцийг нэмэгдүүлэх, тус улсын агаарын холбоог хадгалж үлдэхэд чухал ач холбогдолтой” гэж Алфонси онцоллоо.
АСН160 нь АСН-ын гэр бүлд хамгийн сүүлд шинээр нэмэгдэж байгаа бөгөөд ижил төстэй нисдэг тэргүүдээс хамгийн дэвшилтэт технологи бүхий нисдэг тэрэг юм. Энэ нисдэг тэрэг нь өмнөх үеийн хос хөдөлгүүртэй дунд оврын нисдэг тэрэгнүүдээс нэг зорчигч тутамд 20%-иар илүү багтаамжтай, өрсөлдөгчдөөсөө 35%-иар том цонхтой тул ангилалдаа хамгийн гэрэл ихтэй бүхээгтэй, өрсөлдөгчдөөсөө 15%-иар бага түлш зарцуулдаг байна.


ACH160-ийг Line, Lounge-тай Line, Exclusive багц гэсэн гурван хувилбараар бүтээж, тус бүрийн амьдралын хэв маягт хамгийн сайн дасан зохицохын тулд өөр өөр түвшний тохируулга, давтагдашгүй сайжруулалт бүхий энэхүү эрэлт хэрэгцээтэй зах зээлийн өөр өөр эрэлт хэрэгцээг хангасан болно. Жаран найман шинэ патенттай ACH160 загвар нь хүлээлтээс давсан инновацийн илэрхийлэл болж байна.
Энэхүү нисдэг тэрэг нь аюулгүй байдлын дэвшилтэт хэрэгслүүдээр тоноглогдсон бөгөөд зорчигчдын тав тухыг хангах шинэ стандартыг тогтоож өгсөнөөрөө онцлогтой юм.