МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр Польш улсад болсон Нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тамирчин Н.Номин мөнгөн медаль хүртжээ.
Энэ сарын 8-13-ны өдрүүдэд Польш улсын Влоцлавек хотноо Нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд Н.Номин тус тэмцээний Уран нислэгийн эмэгтэйчүүдийн F2В ангилалд оролцсон байна.
https://montsame.mn/mn/read/302117