NASA-ын Артемис хөтөлбөр нь 2024 он гэхэд анхны өнгөт арьст хүн болон эмэгтэй хүн сар руу илгээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Тус хөтөлбөр нь ямарваа нэг хүндрэлгүй бөгөөд хүн тээвэрлэх чадвартай сансрын хөлгөөр сарны тойрог замд нисгэгчгүй жолоодох эхний үе шатдаа ойртож байна.
8-р сарын 29-нд тус сансрын агентлаг Артемис 1 хөтөлбөрийг эхлүүлэх бөгөөд Орион багийн капсулыг дэлхий рүү буцахаасаа өмнө сарны тойрог замд илгээх зорилготой бөгөөд энэхүү туршилтын нислэг нь Space Launch System (SLS) пуужингийн анхны хөөргөлтийг тодорхойлох боломжтой юм.

Тус экспедиц нь 42 хоногийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
2024 оноос сансрын нисэгчид яг ижил аялалд Орион багтай явах болно. Дараа жил нь Америкчууд саран дээр дахин хөл тавих юм.
Гэсэн ч сарны гадарга дээр буух нь NASA-ын цорын ганц хүрэхээр зорьж буй газар биш. Тэд сар руу хүн илгээснээр Марс гараг руу хүн илгээх ирээдүйн хөтөлбөрийнх нь анхны алхам болж байгаа юм.
NASA-ын Johnson space center-ийн ахлах сансрын нисэгч Рид Уайсмен “Артемис-1 хөтөлбөрт саран дээр хүн газардуулах бидний хийх бүх зүйлс Артемис-2 руу хөтөлж, цаашлаад Артемис-3 руу хөтлөх болно. Артемис-3 нь сарны гадаргуу дээр цаашлаад Марс гараг дээр хүний хөлийн мөр үлдээх, шинжлэх ухааны лабораторууд барьж байгуулах, өөр гараг дээр амьдрах зэрэг дараагийн Артемис хөтөлбөрүүд рүү хөтлөнө” гэж хэлжээ.
