"Happy Airways" бол цоо шинэхэн төсөл. Энэхүү төсөл нь Франц улсын Страсбург хотын Энтсайм олон улсын нисэх буудалд төвтэй хайбрид буюу холимог агаарын тээврийн төсөл юм. "Happy Airways" нь бүс нутгийн агаарын тээврийн үйлдвэрлэлд хамгийн шилдэг нислэгийн тийз, дээд зэрэглэлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.
Сүлжээ
Страсбург-Энтсайм нисэх онгоцны буудал нь бодит эрэлт хэрэгцээг харгалзан хөгжөөгүй тул “Happy Airways”-д Страсбургаас нисэх том боломж бий. Төслийн эхэнд “Happy Airways” нь Страсбургийн нисэх онгоцны буудлаас 14 шинэ чиглэлийн сүлжээг хөгжүүлэхийг хүсч байгаа юм.

Хайбрид агаарын тээврийн компанийг ажиллуулж эхэлсэнээр, сайн чанар бүхий үйлчилгээ, нислэгийн тийзний чухал сүлжээ зэргийг үйлчилгээнд нэвтрүүлсэнээр “Happy Airways” тухайн бүс нутгийн иргэний агаарын тээврийн салбарт томоохон өөрчлөлт оруулах боломжтой болох юм. Тус агаарын тээврийн компани нь Страсбургийг Европын холбооны зүрх болгон Европыг холбох оновчтой сүлжээг бий болгох боломжтой.
Ингэснээр, “Happy Airways” нисэх онгоцны буудлыг дэлхийтэй одоо байгаагаас илүү холбохын тулд хөгжүүлнэ. Дэлхий даяар илүү олон холбоосыг санал болгохын тулд “Happy Airways” бусад тээвэрлэгчидтэй интерлайн/кодшэйрийн түншлэлийг хайж, эрэлхийлж байгаа юм.
Нисэх онгоц
Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд, “Happy Airways” хоёр ATR 72-600 турбо хөдөлгүүрт онгоц ашиглах юм байна. Энэ нисэх онгоц нь тус агаарын тээврийн компанийн үйл ажиллагааны зардалыг багасгах болоод байгальд үлдэх ул мөрийг багасгахад чухал нөлөөтэй. 78 хүний суудал бүхий орчин үеийн бүхээгтэй тус нисэх онгоц нь бага зардал бүхий нислэгийн тийзээр өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгч байна.

Хайбрид агаарын тээврийн компанийн хувьд “Happy Airways” тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд ховор байдаг үйлчилгээ болох катерингийн үйлчилгээг зорчигчдодоо үргэлж дээд зэрэглэлийн чанар бүхий бүтээгдэхүүнээр үзүүлэхээр зорьж байгаа юм. Түүнчлэн дэлхийн агаарын тээврийн үйлчилгээний чанар сайжраасай гэсэн хүслийн дор “Happy Airways” нислэгийн үеэр хувийн үзвэр үйлчилгээний системийг нэвтрүүлж байгаа. Тус систем нь олон ангит болон уран сайхан кино, шууд нислэгийн үеийн газрын зураг зэргийг багтаана.
Байгаль орчин
Энэхүү турбо хөдөлгүүрт нисэх онгоц нь Happy Airways-д тийрэлтэт онгоцтой харьцуулахад ашиглалтын зардлаа бууруулах боломжийг олгоно. Энэ төрлийн онгоцыг ашигласнаар “Happy Airways” тийрэлтэт онгоцноос хагас дахин бага түлш шатаах болно.
Байгаль орчны ул мөр нь манай эриний хамгийн чухал асуудлын нэг юм. ATR 72-600-ийн тусламжтайгаар “Happy Airways” дэлхийн хэмжээнд байгаль орчинд үлдээх ул мөрөө эрс багасгах болно. Энэ нь тийрэлтэт онгоцтой харьцуулахад CO2 ялгаруулалтыг 45% бууруулж, түлшний зарцуулалтыг хязгаарлах болно (мөн -45%).
Түүнчлэн “Happy Airways” үйл ажиллагаандаа нөлөөллийг бууруулахын тулд илүү олон арга хэмжээг бий болгоно.

Санхүүжилт
Хэрэгцээ
“Happy Airways” компани үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд 4,750,000 евро шаардлагатай бол анхны онгоцоо 1,800,000 еврогоор үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой. “Happy Airways” нь бүс нутгаа дэлхийтэй холбох хүсэл эрмэлзэлтэй орон нутгийн төсөл боловсруулснаар хүссэн санхүүжилтээ авахыг уриалж байна.
Олон нийтийн санхүүжилт
Тус агаарын тээврийн компани Crowdfunding буюу олон нийтийн санхүүжилт ашиглан санхүүжилтээ босгож байгаа юм. “Happy Airways” нь 50-500,000 еврогийн хувьцаагаар хүссэн санхүүжилтээ авах хөтөлбөрөө эхлүүлсэн. Хэрэглэгчдээ "Happy Airways"-ын сүлжээгээр бүх насаараа, хязгааргүй, чөлөөтэй нисэх баталгаатай "Happy Unlimited Pass"-ыг авах боломжийг олгож байгаа юм байна.