home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-08-30
Үсгийн хэмжээ
АВСТРАЛИ УЛСЫН БРИСБЕН НИСЭХ БУУДАЛ АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙН АШИГЛАЛТЫГ БАГАСГАХ ЗОРИЛГООР ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
АВСТРАЛИ УЛСЫН БРИСБЕН НИСЭХ БУУДАЛ АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙН АШИГЛАЛТЫГ БАГАСГАХ ЗОРИЛГООР ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Брисбен нисэх буудлын корпораци нь байгаль орчныг хамгаалах бодлогынхоо хүрээнд хиймэл оюун ухааныг ашиглан  байгууламжийг халаах, хөргөх, агааржуулахад зарцуулдаг эрчим хүчийг багасгах шийдвэр гаргажээ.

Нисэх буудлын оператор нь Канад Улсад 2017 онд үүсгэн байгуулагдсан Брэйнбокс Хиймэл оюун ухааны компанийн системийг ашиглахаар болсон ба тус системийг анх удаа иргэний нисэхийн салбарт ашиглаж байгаа нь энэ юм.

Бүрэн ашиглалтад оруулахын өмнө 6 сарын турш туршилт хийсэн бөгөөд туршилтын үр дүнд агааржуулалтад зарцуулах эрчим хүчний хэрэглээ 12 хувиар буурч, байгууламжид суурилуулсан төхөөрөмж ашиглалт 17 хувиар буурчээ. Хиймэл оюун ухааны системийг ашиглаж эхэлснээс хойш хэрэглэгчдээс ирүүлж байсан санал, гомдол зогссон тухай нисэх буудлын оператор мэдээлж байна. Тус нисэх буудлын захиргаа нь 2025 он гэхэд байгаль орчинд учруулах хохирлыг огт байхгүй болгох, нүүрсхүчлийн хийг тэглэх зорилгын хүрээнд энэхүү арга хэмжээг авчээ.

Тус зорилтуудад 2025 он гэхэд бүрэн хүрсэн байхын тулд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг агаарын хөлгүүд рүү шилжихийг Брисбений нисэх буудлын корпораци зорьж байгаа юм.

“Бид эрчим хүчний хэрэглээг багасгахын сацуу хорт хий ялгарлыг бууруулахад ашиг тусаа өгөх бүхий л шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Брэйнбоксыг амжилттай нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн эрчим хүч зарцуулалтыг багасгах хэд хэдэн боломжуудыг бид илрүүлсэн бөгөөд үр дүнг нь харахыг хүлээж байна” хэмээн тус корпорацийн Хөрөнгө оновчлолын газрын дарга Дерек Бүү хэлжээ.

Эх сурвалж: https://thefifthestate.com.au/innovation/brisbane-airport-onboards-a-new-ai-system-to-cut-its-hvac-energy-use/

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ