home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-09-16
Үсгийн хэмжээ
ICAO TRIP 2022 СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ICAO TRIP 2022 СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын TRIP хөтөлбөрт зориулсан 17 дахь симпозиум, үзэсгэлэнгийн арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Канад Улсын Монреаль хот дахь ICAO-ын төв байранд зохион байгуулагдсан.

Коронавирусын цар тахлын халдвар дэлхий даяар одоог хүртэл илэрсээр байгаа бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан зайлшгүй шаардлагатай хөл хорио, хязгаарлалтын дэглэмүүдийг тогтоосноор дэлхий нийтийн чөлөөтэй зорчих хөдөлгөөнд бэрхшээл тулгарч шинэ сорилтуудыг бий болгосоор байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь улс орнуудын хооронд мэдээлэл солилцох үйл явцыг хөнгөвчлөх, дэлхийн улс орнуудад өнөөгийн нөхцөл байдалд үүсээд буй эрэлт хэрэгцээг үнэлэх боломжийг бий болгох явдал байсан.

            TRIP симпозиум нь зорчигч аялагчийн бүртгэл мэдээллийн менежментийн бүх төрлийн мэдээллийг солилцох платформаар хангаж өгдөг. Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдалд учирч байгаа аюул заналхийллийг шийдвэрлэхийн зэрэгцээ зорчигчдын аялалын үйл явцыг хөнгөвчлөхөд улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг тус симпозиумаар онцлон харуулсан.

            Өнгөрсөн жилийн хувьд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ба 2022 онд биеэр оролцох боломжийг олгож, дор дурдсан ивээн тэтгэгчид болон бусад хамтран оролцогч байгууллагуудтай нэгдэн бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргасан. Тус үзэсгэлэнгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангасан аяллын баримт бичгийн хэрэглээний програм, эрүүл мэндийн тодорхойлолт, хилийн хяналт ба хилийн хяналтын автоматжуулсан систем, бүртгэл мэдээллийн менежмент зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосон.

            Симпозиумын видео бичлэгийг ICAO TV-ээр хүлээн авч үзэх боломжтой.

Эх сурвалж: https://unitingaviation.com/news/security-facilitation/the-focus-at-trip-2022-accelerating-the-recovery-with-seamless-and-contactless-data-sharing/

https://www.icao.int/Meetings/TRIP-Symposium-2022/Pages/default.aspx

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ