home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-09-19
Үсгийн хэмжээ
НХҮА-НД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
НХҮА-НД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас ”Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

НХҮА-ны нийт ажилтнууд оролцсон энэхүү зөвлөгөөнөөр Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, онол, практикийн туршлага солилцохын зэрэгцээ Аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зорилгын хүрээнд албаны аюулгүй байдал, чанарын бодлогыг шинэчлэх, нийт ажилтнуудад танилцуулах, мэдээллээр хангах, ажилтан бүрийн жигд оролцуулах талаар хэлэлцэж, тулгамдаж буй асуудлуудыг удирдлагын түвшинд шийдэх зорилгоор зохион байгуулсан байна.

            НХҮА Аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоог 2023 оноос үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд аюулгүй ажиллагаа нь бүх ажилтнуудын мөрдөх үүрэг учир ажилтан нэг бүр идэвхитэй оролцох шаардлагатай гэдгийг тус албаны дарга Г.Батбулган хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ОУИНБ/-ын Чикагогийн конвенцод нэгдэн орсноор иргэний нисэхийн үйлчилгээг олон улсын стандарт шаардлагын түвшинд хэрэгжүүлэх хүлээсэн үүргийн хүрээнд аюулгүй, найдвартай, чанартай, хүртээмжтэй, үр ашигтай, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг үзүүлэхийн тулд ОУИНБ-ын Хавсралт 19 /Safety Management Manual/-ын дагуу 2010 оноос Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо/SMS/, 2015 оноос Чанарын удирдлагын тогтолцоо/ISO 9001:2016/ хэрэгжүүлэн ажиллаж байна.

            ОУИНБ нь нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, агаарын хөлгийн инженер техникийн ажилтнуудыг Аюулгүй байдалд мэдрэг ажилтнууд/ Safety sensitive personnal/ хэмээн тодорхойлдог бөгөөд Хавсралт 19 Safety Management Manual/-д тухайн ажилтнуудын үйл ажиллагаанд менежмент хийх үйл явцад Аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоо/ISMS/-г хэрэгжүүлэх шаардлагыг нарийвчлан тусгасан байдаг.

  Аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоо нь аюулыг таних, аюулгүй байдлын өгөгдөл, мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний чанарыг хянах, үйл ажиллагаанд тулгарсан үл тохирол, аюул эрсдлийг тогтмол үнэлэх, эрсдэлийг бууруулах, үл тохирлыг залруулах замаар НХҮ-ний аюулгүй байдал, чанарын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм.

Тиймээс НХҮА нь үйл ажиллагаандаа ОУИНБ-ын стандарт шаардлагад нийцсэн Аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилго тавин 2022 онд Аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцооны журам, заавраар НХҮА-ны аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцооны бодлого, зорилтуудыг тодорхойлох, хэрэгжүүлэх, зохицуулалтыг тогтоосон эрхзүйн баримт бичгийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

             НХҮА нь Аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр аюулгүй ажиллагааны шугаман удирдлагын тогтолцоо бүрдэж, ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлага, стандарт шаардлагууд илүү тодорхой болж, асуудлын дэс дарааллыг оновчтой тогтоох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ