Тус хиймэл оюун ухааны технологи нь агаарын хөлөг мөргөлдөх аюулаас сэргийлж, бусад агаарын хөлгүүдийн зорилгыг урьдчилан тогтоож, агаарын хөлгийн байршлыг хянан үйлдэлтэй нь уялдуулж, бусад агаарын хөлгийн нисгэгч болон нисэхийн хөдөлгөөний удирдагч нартай холбоо тогтоож, харилцан мэдээлэл солилцох чадвартай юм.
Тус сургуулийн Роботикын институтын судалгааны эрдэмтэн, хиймэл оюун ухаант нисгэгч бүтээх багийн гишүүн Джин О “Хиймэл оюун ухааны технологи нь хүнтэй дүйцэхүйц ухаалаг зан үйлийг харуулах Тюрингийн туршилтыг амжилттай давсан тухай” мөн хэлжээ.
Бусад агаарын хөлөгтэй харилцахын тулд хиймэл оюун ухаан нь нисгэгчтэй эсэхээс үл хамааран бусад агаарын хөлгүүдэд зорилгоо илэрхийлэхийн тулд харах болон ярих ур чадваруудыг ашигладаг байна. Судлаачид Аллегени Каунти нисэх буудал болон Питтсбург-Батлерийн бүсийн нисэх буудлуудын нислэгийн хөдөлгөөний урсгалын хэв маяг, агаарын хөлгүүдийн зураг, радио дамжуулалт зэрэгт цуглуулсан өгөгдлүүдээр хиймэл оюун ухааныг сургажээ.
Хиймэл оюун ухаан нь нисгэгчтэй төстэй байдлаар ойролцоох агаарын хөлгийг илрүүлэх зорилгоор зургаан камер, компьютерын харааны системийг ашигладаг. Яриа таних автомат функц нь ирж буй радио мессежийг ойлгох, нисгэгчид болон нислэгийн удирдагчидтай харилцахын тулд байгалийн хэлээр мессежийг боловсруулах техникийг ашигладаг байна.
Нисгэгчгүй агаарын хөлөг бүтээх технологийн дэвшил нь дрон, агаарын такси, бага оврын агаарын хөлөг болон бусад агаарын хөлгүүдийг хүн болон ачаа зөөх, дэд бүтцийн судалгаа хийх, тариалангийн аж ахуйд ашиглах, хулгай, гэмт хэрэг болон ой устгалд хяналт тавих гэх мэт өргөнөөр ашиглах боломжуудыг хялбаршуулах юм.
АНУ-ын Холбооны Иргэний Нисэхийн Газар болон НАСА-аас хотын агаарын орон зайг хэзээ, ямар төрлийн, хэдэн агаарын хөлөг ашиглах гэж байгаагаас хамаарч зураас болон коридорт хуваан хязгаарлалт тогтоох санал гаргасан байна.
Автомат нисгэгчийн хяналтын технологийг илүү өндөрт Хэрэглэлийн нислэгийн дүрэм (IFR)-д илүүтэй ашигладаг бөгөөд агаарын орон зайн салбарт Ил харааны нислэгийн дүрэм (VFR)-ын хүрээнд нам өндөрт нисгэгчээр удирдсан агаарын хөлгүүдийн хөдөлгөөн нь нисэхийн салбарын хувьд томоохон сорилтуудын нэг юм.
Судалгааны баг хиймэл оюун ухааныг бодит агаарын хөлөг дээр хараахан туршаагүй байгаа боловч нислэгийн симулятор дээр амжилттай туршсан ажээ. Нийт 2 симулятор дээр ижил агаарын орон зайд туршилтыг хийсэн бөгөөд нэгийг нь хиймэл оюун ухаан, нөгөөг нь бодит нисгэгч удирдсан бөгөөд хиймэл оюун ухаан туршилтыг амжилттай давсан байна.
Энэхүү судалгааг АНУ-ын армийн судалгааны алба болон Армийн фьючерсийн командлалын хиймэл оюун ухааны интеграцийн төв (AI2C) дэмжиж ажиллажээ..
Эх сурвалж: https://www.sciencedaily.com/releases/2022/08/220809101737.htm