Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит шилжин явах цомын төлөөх волейболын анхдугаар тэмцээн 9 дүгээр cарын 24, 25-ны өдрүүдэд “Гадаадын иргэн, харьяатын газар”-ын спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнийг нээж Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэл нийт баг тамирчдад хандан хэлсэн үгэндээ “Спорт, урлаг гэдэг зүйл тухайн байгууллагын соёлыг илтгэх нэг хэрэгсэл байдаг. Нисэхийн салбарын волейболын спортын гараа анх Сараа багшаас эхлэлтэй бөгөөд түүний залгамж халаа болж үйл хэргийг нь үргэлжлүүлж буй та бүгдэдээ энэхүү тэмцээнд оролцож байгаад талархалж байна.” гээд нийт баг тамирчдад амжилт хүсэн, нээлтээ хийлээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны ажилтан ОУХМ Р.Хангай ажилласан бөгөөд тус тэмцээнд нийт 12 байгууллагын 15 багийн 120 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараараа өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Эмэгтэй төрөлд:
1-р байрт: Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба
2-р байрт: "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал
3-р байрт: Иргэний нисэхийн үндэсний төв
Эрэгтэй төрөлд:
1-р байрт: "Чингис хаан" олон улсын нисэх буудал
2-р байрт: Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба
3-р байрт: "Аэро Монголиа" ХХК
Шилдэг эмэгтэй тоглогчоор НЭМСЗА-ны тамирчин Р.Номинзул
Шилдэг эрэгтэй тоглогчоор “Аэро Монголиа” ХХК-ны тамирчин С.Тамир нар тус тус тодорлоо.
Тус тэмцээний шилжин явах цомын эздээр багийн нийлбэр дүнгээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын баг, тамирчид тодорлоо.