Нисэх Буудлуудын Зөвлөл /ACI/-ийн Customer Experience /Зорчигч үйлчлүүлэгчийн сэтгэгдэл/ дээд хэмжээний чуулга уулзалтыг Польш Улсын Краков хотноо 2022 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Re/Huminazing airport” сэдэвтэйгээр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Олон Улсын нисэх буудлуудын 400 гаруй удирдах албан тушаалтнууд, иргэний нисэхийн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, нисэх буудлын мэргэшсэн мэргэжилтнууд болон нисэх буудлын бизнесийн холбогдох байгууллагуудын гүйцэтгэх түвшний удирдлагууд оролцсон байна.
Олон Улсын Нисэх Буудлын Зөвлөлийн ерөнхий захирал ноён Фелиппе де Оливера тус уулзалтыг нээж үг хэлэхдээ “Ковид-14 цар тахлын үед нисэх буудлууд хүн хооронд контактгүй үйл явцыг нэвтрүүлэх, цахимжуулах ажлыг эрчимжүүлсэн хэдий ч зорчигч үйлчлүүлэгч, нисэх буудлын ажилтнуудын сэтгэгдэл хүний хүчин зүйлтэй салшгүй холбоотой. Зорчигч үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээд зэрэгт байлгах нь нисэх буудалд хөрөнгө оруулсан оролцогч талуудын ажлын үр бүтээл, нисэх буудлын байгууламжид нэвтрүүлсэн техник технологиийн үр дүнгээс шууд хамааралтай. Энэ нь нисэх буудлуудад өрсөлдөх чадвараа хадгалах, сайжруулахад чухал эх үүсвэр нь болж өгдөг юм. Тухайлбал ACI-ийн Airport Customer Experience Accreditation program нь зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийн менежментийг 360 градусаар харах боломжийг олгодог байна. Нисэх буудлын бизнесийн гол цөм болсон энэ чухал сэдвийг хэлэлцэхээр нэгэн дээвэр дор цугларсан төлөөлөгчдийг найрсаг дотно хүлээн авч энэхүү арга хэмжээг зохион байгуулагч, зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлээрээ тэргүүлэгч Краков нисэх буудлын хамт олонд талархал илэрхийлье.”гэв.
Accessibility Enhancement Accreditation program/Хүртээмжийг сайжруулах магадлан итгэмжлэх хөтөлбөр
ACI-аас хүн бүрт тэгш хүртээмжтэй агаарын тээврийн тогтолцоог дэмжин сурталчлах үүднээс тус байгууллага "Хүртээмжийг сайжруулах магадлан итгэмжлэх хөтөлбөр"-ийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөр нь нисэх буудлуудын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн, хүртээмжтэй байлгах нөхцөлийг тогтмол дээшлүүлэх болно.
1-р түвшний магадлан итгэмжлэл нь нисэх буудлуудад байгууллагынхаа удирдлага, соёлд дүн шинжилгээ хийж бодитоор үнэлэх, сайжруулахад туслах зорилготой юм. ACI болон нисэх буудлуудын гишүүд, тус салбарын гишүүд мөн түүнчлэн Universal Access, Rick Hansen Foundation, Mima Group, Easy Travel Seat, Customer-Centric Consulting боловсруулсан энэхүү хөтөлбөр нь “ACI-ийн нисэх буудал болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гарын авлага”, олон улсад хэрэгжиж буй шилдэг туршлага, зөвлөмжид тулгуурласан болно.
Эх сурвалж: https://aci.aero/2022/09/14/aviation-leaders-gather-at-the-premier-global-event-on-airport-experience/