Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын Ассамблейн 41- дүгээр хурал 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд Канад Улсын Монреаль хотод болж байна.
Энэ чуулганаар ICAO-ийн 193 гишүүн улс орон болон Олон улсын бусад байгууллагууд уригдан оролцож тус байгууллагын ирэх 3 жилийн бодлогыг тодорхойлох болно.
ICAO-ийн дээд байгууллага болох Ассамблей З жилд нэг удаа чуулж эдийн засаг, эрх зүй, техникийн хамтын ажиллагааны салбарт гүйцэтгэсэн ажлыг нарийвчлан дүгнэж, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн (Чикагогийн Конвенци) 49-р Зүйлийн дагуу цаашдын үйл ажиллагаатай холбогдсон удирдамж гаргадаг.
ICAO нь олон улсын агаарын тээвэр, агаарын навигацийн бодлогод зохицуулалт хийн хянаж, аюулгүй байдлыг хангах агаарын тээврийн хөгжил дэвшлийг дэмжих үүрэгтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн НҮБ-ын ивээл дор ажилладаг мэргэжлийн төрөлжсөн албан ёсны төв байгууллага юм.
Эх сурвалж: https://www.icao.int/Meetings/a41/Pages/default.aspx