Сингапур Улсын Чанги нисэх буудлын групп нь “Trinity форум”-ыг 2022 оны 11-р дүгээр сарын 1-2-ны хооронд The Moodie Davitt Report компани /Англи Улсын нисэх буудлын түрээс, жижиглэнгийн худалдаа, арилжааны орлогын орон зайд хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн компани/ болон Олон улсын нисэх буудлуудын Ази номхон далайн бүсийн оффистой хамтран зохион байгуулна.
Энэ жилийн арга хэмжээнд олны танил илтгэгчид оролцон дэлхийн шилдэг нисэх буудлуудын бизнесийн үйл ажиллагаа болон нисэх буудлуудын түрээслэгчдэд тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар танилцуулах юм. Дубайн Олон улсын нисэх буудлын гүйцэтгэх захирал Пол Гриффитс болон The Moodie Davitt Report компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга Мартин Муди нар Дубайн нисэх буудлууд цар тахлын үед уг өвчнөөс хэрхэн сэргийлж, нисэх буудлын орлогоо нэмэгдүүлсэн талаарх сайн туршлагаа хуваалцах болно.
Тус арга хэмжээнд оролцох эсвэл хурлын хөтөлбөр болон бусад арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол доорх линкээр орно уу: https://trinityforum.events/