Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөлийн хуралд зөвлөлийн 13 төлөөлөл оролцож, журам, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Түүнчлэн анхдугаар хурлын үеэр хөндөгдөж, удаах хурал дээр хэлэлцэхээр тохирсон зөвлөлийн зохицуулах багийн гишүүдийн бүтцийг батлав. Зохицуулах баг нь нийт 5 гишүүнтэй байх бөгөөд газрын тусгай үйлчилгээг төлөөлж Иргэний нисэхийн үндэсний төв, авиа компаниудыг төлөөлж МИАТ ТӨХК, ерөнхий зориулалтын нисэхийг төлөөлж Нислэг төв, агаарын тээврийн холбоог төлөөлж А-жет Авейшн ХХК, нисэх буудлуудыг төлөөлж НУБИЭ ХХК-аас гишүүд томилж байхаар тохирлоо. Ингээд 2023 оны хийх ажлын төлөвлөгөөний эхлэл болгож, мэргэжлийн ур чадварын сургалт хийхээр шийдвэрлэлээ.