ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас ИНҮТ-ийн бэлгэдлийг хэрэглэх журам, ашиглах гарын авлагыг ИНҮТ-ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/193 тушаалаар батлууллаа.
ИНҮТ-ийн бэлгэдэл, бэлгэ тэмдэг, туг нь тус төвийн чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсад илэрхийлэх, байгууллагын сүр хүч, эрх хэмжээг илэрхийлдэг. Тэдгээрийг ИНҮТ болон түүний харьяа салбар нэгжийн ажитан бүр дээдлэн хүндэтгэнэ гэж ИНҮТ-ийн бэлгэдлийг хэрэглэх журамд заажээ.
ИНҮТ-ийн бэлгэдэлд тавигдах шаардлага нь бэлгэдлийн утга санаа, бэлгэ тэмдгийн байгуулалт, ашиглах үсгийн фонт, тексттэй байршуулах хувилбар, хил хязгаар, үсгийн өнгөний код, бэлгэ тэмдгийн хэрэглээ, фото болон зураг дээрх хэрэглээ, зохисгүй хэрэглээг хориглох хэсгүүдээс бүрдэж байна.
Мөн ИНҮТ-ийн бэлгэдлийг хэрэглэх журамд бэлгэдэл, бэлгэ тэмдэг, тугийг ямар үед хэрхэн ашиглах талаар нарийн зааж өгчээ.