Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулж ирсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос өнөө жилийн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг ”Нандин бүхнээ хамгаалья-өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлаж, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байгаа юм.
Жендэрийн үндэсний хорооноос өнөөдөр тус аяны хүрээнд “Буянт-Ухаа” ОУНБ-д сургалт зохион байгуулсан бөгөөд иргэний нисэхийн салбарынхан хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн цагаан тууз зүүн, хүчирхийллийн эсрэг гарын үсэг зурцгаалаа.