home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-12-02
Үсгийн хэмжээ
“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Аэронотикс” ХХК ИНЕГ-ын НААХЗА, ИНҮТ-ийн НХҮА болон SMS-ийн хэрэгжилтээр салбартаа тэргүүлэгч “МИАТ” ТӨХК, “Изинис Эйрвэйз” ХХК-тай хамтран иргэний нисэхийн “Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Буянт-Ухаа” ОУНБ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

SMS/Safety mangement system/ хэрэгжүүлэгч байгууллагууд өөрсдийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо/АБУТ/-ны хэрэгжилтийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн АБУТ-ны хэрэгжилттэй харьцуулан дүгнэх, туршлага судлах, QMS болон SMS тогтолцооны ялгаатай болон ижил талууд, хоёр системийг нэгтгэх, харилцан уялдуулах нэгтгэх талаар ойлголт авах, SSP буюу Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авах зорилготой тус хэлэлцүүлэгт ИНЕГ, ИНҮТ болон агаарын тээврийн компаниудын 50 орчим төлөөлөл оролцож, туршлага солилцлоо.

"Аэронотикс” ХХК нь хөрөнгийн менежмент, сургалт, гэрчилгээжүүлэлт, чанарын удирдлагын тогтолцоо болон аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэлт зэрэг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2022 онд байгуулагдсан компани юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ