home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-12-05
Үсгийн хэмжээ
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанд иог, бүжгийн гэрээт багш шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Иог, бүжгийн багшаар ажиллаж байсан туршлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах ур чадвартай байх
  • Бүх насны хүмүүстэй ажиллах ёс суртахуун, харилцааны өндөр соёлтой байх
  • Баримт бичиг боловсруулах, удирдан зохион байгуулах, интернэтийн орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эсвэл төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх /
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа /PDF өргөтгөлтэй/ 2022.12.12-ны өдрийн 10:00 цагаас өмнө dolgorsuren.kh@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Харилцах утас: 71285026, 99231003

Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ