home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2022-12-06
Үсгийн хэмжээ
НЖБШНА MNS ISO 9001:2016-Г НЭВТРҮҮЛЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
НЖБШНА MNS ISO 9001:2016-Г НЭВТРҮҮЛЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба/НЖБШНА/ Чанарын менежментийн тогтолцоо МNS ISO 9001:2016-г олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Тус алба нь үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах зорилгоор Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016-г нэвтрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2 удаагийн аудит шалгалтад амжилттай хамрагдсанаар гурван жилийн хугацаатайгаар MNS ISO 9001:2016 гэрчилгээг гардсан байна.

Ингэснээрээ НЖБШНА Олон Улсын итгэмжлэлийн форумын нэгдсэн мэдээллийн санд албан ёсны бүртгэлтэй болж, нислэгийн журам зохиох, шалгалтын нислэгийн үйлчилгээг Ази, Номхон далайн бүс нутагт экспортлох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Тус албаны хамт олон нислэгийн журам зохиох болон шалгалтын нислэгийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ улам чанаржуулан дараагийн зорилт болох Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсан 1925 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монголын анхны нисгэгч, нисэн-хянагч нар нислэгийн журам зохиолтыг хийж ирсэн түүхтэй бол БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны харьяа Агаарын харилцааны газрын дарга, хурандаа Н.Гунгаагийн 1968 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот тушаалаар манай улсад холбоо навигаци, гэрэл суултын системд анхны шалгалтын нислэгийг хийх комиссыг томилон, шалгалтын нислэгийг хийж эхэлжээ.

НЖБШНА нь ИНЕГ-ын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/161 тоот тушаалын дагуу байгуулагдаж, ИНД-173 дугаар дүрмээр гэрчилгээжсэн бөгөөд Захиргаа, дотоод хяналтын хэсэг, Шалгалтын нислэгийн хэсэг, Нислэгийн журам зохиох хэсгийн 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын стандарт шаардлагуудад нийцсэн нислэгийн журмыг зохиох, газарт болон нислэгээр шалган баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн хүлээн авах, ээлжит, тусгай захиалгат шалгалтын нислэг, гэрэл суултын системүүдийг фотометрийн хэмжилтээр шалган тохируулга хийх, ашиглалтын хугацааг баталгаажуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ