home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-01-06
Үсгийн хэмжээ
ЭРСДЭЛД СУУРИЛСАН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА
ЭРСДЭЛД СУУРИЛСАН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Олон Улсын Нисэх Буудлуудын Зөвлөл ACI нь Иргэний нисэхийн бодлогын байгууллагуудыг эрсдэлд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

Олон Улсын Нисэх Буудлуудын Зөвлөл (ACI) нь дэлхийн улс орнууд аялал жуулчлалын хязгаарлалтыг цуцласны дараа Хятад Улсаас ирж буй жуулчдад зохицуулалттай, эрсдэлд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дэлхийн засгийн газруудад уриалж байна. Энэ нь ACI Ази-Номхон далайн бүс нутаг болон европын бүсийхан энэ асуудлаар саяхан нийтэлсэн мэдэгдлийн дараа энэхүү уриалгыг гаргасан байна.

Олон Улсын Нисэх Буудлуудын Зөвлөл (ACI)-ийн Ерөнхий захирал Луис Фелипе де Оливейра “Бид өмнөх алдаагаа давтаж яасан ч болохгүй. Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран олон улсын худалдаа, аялал жуулчлалыг сэргээж, дэлхийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын Засгийн газрууд БНХАУ-аас ирж буй хүмүүст тавих КОВИД-19-ийн хорио цээрийн дэглэмийг цуцлах төлөвлөгөөг сайшааж байна. Хилээ дахин нээсэн дэлхийн хамгийн сүүлчийн томоохон эдийн засаг бүхий улсын хувьд энэхүү шийдвэр нь агаарын тээврийн дахин сэргэлтийн гол үе шат болж байна. Одоо бид тэднийг хилийн хоригоо цуцласан ч хяналтаа сайжруулж, үнэлэхийг уриалж байна. “Агаарын тээврийг жигд сэргээх, түүнээс гарах үр дүнг сайжруулахын тулд ИКАО, ДЭМБ болон бусад байгууллагуудаар дамжуулан улс хоорондын олон улсын аялал, жуулчалын үйл явцыг уялдуулахтай холбоотой хамтын ажиллагааны шаардлагыг бий болгох нь чухал юм. Хэд хэдэн муж одоогоор Хятадаас ирсэн жуулчдад зориулан КОВИД-19-ын шинжилгээ болон эрүүл мэндийн бусад арга хэмжээг дахин хэрэгжүүлж байна.  Олон Улсын Нисэх Буудлуудын Зөвлөл нь эрүүл мэндтэй холбоотой аялал жуулчлалын ийм арга хэмжээг хэрэв шаардлагатай гэж үзвэл эрсдэл, нотолгоонд суурилуулан авч хэрэгжүүлэхийг  дахин дахин уриалж байна. Засгийн газрууд харилцан уялдаатай хариу арга хэмжээ авч, бусад улс орон, агаарын тээврийн оролцогч талуудтай энэ хариу арга хэмжээг зохицуулах нь зайлшгүй чухал юм. Хоёр алхам ухрах биш, өнгөрсөн үеэс авсан үнэ цэнэтэй сургамжаараа урагш алхцгаая” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ