ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан ИНҮТ-ийн 2023 оны төлөвлөгөөг танилцуулж, хэрэгжүүлэх заавар өгөх үеэрээ 2023 онд найман ажлын хэсэг байгуулж ажиллана хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр харьяа алба, салбарын удирдлагуудад эдгээр Ажлын хэсгүүдийн хамрах хүрээ, ахлагч болон гишүүдийг танилцуулж, чиглэл өглөө.
2023 онд дараах ажлын хэсгүүдийг байгуулна. Үүнд:
- Агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний үндсэн KPI, SPI үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох.
- Навигацийн үзлэг шалгалтыг хийж, үр дүн, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.
- Орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч байгууллагуудын судалгаа хийх.
- Мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих.
- Төв болон орон нутгийн нисэх буудлуудын нисэхийн ба нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх судалгаа хийх.
- Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолд заасны дагуу “Буянт-Ухаа” ОНУБ-ын цаашдын ашиглалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг судалгааны түвшинд эхлүүлэх.
- Зарим орон нутгийн нисэх буудлыг төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжүүлэх ажлын хүрээнд холбогдох судалгаа, танилцуулгыг шинэчлэн боловсруулах.
- ИНҮТ-ийн хүний нөөцийн хөгжлийн стратеги төлөвлөлтийн дагуу ажилтнуудыг хөгжүүлэх сургалт дадлагажуулалтын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.