home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-01-17
Үсгийн хэмжээ
ИНҮТ ХАБЭМТ-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ИНҮТ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв/ХАБЭМТ/ хооронд хамтран ажиллах санамж бичигт ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, ХАБЭМТ-ийн дарга М.Даваабат нар нэгдүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

ИНҮТ-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилтын хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, үнэлгээ хийх, харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөмж, үйлчилгээгээр хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэхэд зохих тусламж, дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах зорилгоор энэхүү Санамж бичгийг байгуулж байгаа юм.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд ИНҮТ, түүний харьяа байгууллагуудын шаардлагатай ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх, ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах, дүгнэлт гарган зөвлөмж өгөх, шинээр ажилд орж буй ажилтнуудад мэргэжлийн тохироо хийх буюу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болон талуудын бусад төлөвлөгөөт ажлуудад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах юм байна. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ