Япон Улсын “Нарита” Олон улсын нисэх буудал нь нийгмийн халдварт өвчний тархалтаас сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч байгаа бөгөөд КОВИД-19 цар тахлын дараах агаарын тээврийн сэргэлттэй холбогдуулан нисэх буудал дээр олон төрлийн дэвшилтэт санал санаачилга гарган хэрэгжүүлж байна.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-өөс хэрэгжүүлж буй “Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бэлэн байдлын магадлан итгэмжлэлийн хөтөлбөр”-т (PHSR) "Нарита" Олон улсын нисэх буудал хамрагдан 2023 оны 1-р сарын 11-ний өдөр Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн анх гэрчилгээжсэн нисэх буудал болсон.
Энэхүү хөтөлбөр нь цар тахлын үеийн бизнесийн тасралтгүй байдлыг бодитойгоор үнэлдэг бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын гарын авлага, зөвлөмжинд тусгагдсан нийт 56 асуумжийн шаардлагыг амжилттай хангасан байна.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар халдвараас сэргийлэх арга хэмжээ, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн тогтолцоо, төрийн байгууллага, агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллах хамтын ажиллагаа, нисэх буудлын үйл ажиллагааг сэргээхэд чухал үр нөлөөтэй юм.