home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-01-24
Үсгийн хэмжээ
Индианаполис хотын Олон улсын нисэх буудал
Индианаполис хотын Олон улсын нисэх буудал

АНУ-ын Индианаполисын нисэх буудлын захиргаа (IAA) нь нисэх буудлын үйл ажиллагааны хөгжлийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалахыг үндсэн зорилгоо болгон энэ тал дээр онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Тус байгууллага нь байгаль орчны тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээсэн бөгөөд байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад инновацийг үйл ажиллагааныхаа бүхийл салбартаа нэвтрүүлэн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг.

АНУ-ын Индианаполис хотод байрладаг Теламон Корпораци ба Жонсон Меллох Солюшнз хоёр компани нь Индианаполис хотын нисэх буудлын удирдлага (IAA), Индианаполис хотын захиргаа, Индианаполис хотын Эрчим хүчний компани (IPL), Женерал Энержи Солюшн /General Energy Solutions/ (GES) болон Сенержи Павер /Cenergy Power/ компаниудтай хамтран дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц болох IND Solar Farm-ыг ашиглалтад оруулсан байна. Энэхүү нарны эрчим хүчний станцын төсөлд хамрагдсан бүх түншүүдийн нийтлэг зорилго нь Индианаполис хотын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус хотын тогтвортой байдлыг сайжруулахын төлөө хамтарч ажилласан байна. Нарны цахилгаан станц нь жилд 36.1 сая кВт.ц гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, жилд дунджаар 3650 гаруй орон сууцыг эрчим хүчээр хангах төлөвтэй байна.

Эрчим хүч үйлдвэрлэх байгууламжид нийт 280-305 Вт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий 87,478 нарны фотоволтайк хавтанг ашиглан Индианаполисын Олон улсын нисэх буудлын орох терминалын зүүн болон баруун хоёр талд 183 акр гаруй газар дээр угсран байрлуулсан байна.

Индианаполисын ОУНБ нь 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэг болгох зорилго тавин нүүрстөрөгчийн хийн хэмжээг жилээс жилд бууруулах үүрэг хүлээн авч ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.routesonline.com/airports/5427/cochin-international-airport/news/298663/how-is-the-worlds-first-airport-fully-powered-by-solar-energy-faring-over-time/

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ