Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер, техникийн ажилтнууд ИНД-171 дүрмийн шаардлагын дагуу аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтад хамрагдаж байна.
Нисэхийн сургалтын төвөөс 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Иргэний нисэхийн аюулгүй байдлын сонор сэрэмжийг дээшлүүлэх” сургалтад тус албаны нийт 162 инженер техникийн ажилтан оролцож байна.