home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-03-01
Үсгийн хэмжээ
CORSIA-2022 ОНЫ ТОЙМ
CORSIA-2022 ОНЫ ТОЙМ

Олон Улсын Нисэхийн Салбарт Хүлэмжийн Хийн Ялгарлыг Бууруулах Хөтөлбөр (CORSIA) нь нисэхийн салбарт хэрэгжиж эхэлсэн дэлхийн зах зээлд суурилсан хамгийн анхны хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах ICAO-аас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд нисэхийн бусад салбаруудад хийгдэж буй технологийн шинэчлэлт, үйл ажиллагааны сайжруулалт, байгаль орчинд ээлтэй агаарын хөлгийн шатахууны хэргэлээг нэмэгдүүлэх зэрэг нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтад нэмэлт дэмжлэг үзүүлж байна. Энэхүү нийтлэлээр өнгөрөгч онуудад CORSIA-д гарсан ахиц дэвшлийн талаарх мэдээллийг уншигч танд хүргэх болно.

Өнгөрөгч 2022 онд CORSIA хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэн. ICAO-ийн гишүүн улс орнууд болон нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид Чикагогийн конвенцийн Хавсралт 16-ийн Бүлэг IV-ийн CORSIA-тэй холбоотой шаардлагыг ханган ажилласан. CORSIA-ийн төвлөрсөн бүртгэлийн систем (CCR)-ээр 2019-2021 оны хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгарлын нийт 96 гаруй хувь бүртгэгдсэн нь тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна. CORSIA-ийн байгаль орчинд үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэхэд тус хөтөлбөрт хамрагдсан сайн дурын гишүүн орнуудын тоо 2021 онд 88, 2022 онд 107, 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 115 болж нэмэгдсэн байна.

ICAO-ийн Зөвлөл 2022 оны туршид CORSIA хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, шинэчлэх, ахиулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. (энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 2022 оны CORSIA хөтөлбөрийн онцлох үйл явдлуудаас үзэж болно). ICAO Зөвлөлөөр CORSIA хөтөлбөртэй холбоотой баримт бичгүүдийг батлан гаргаснаар тэдгээрийг ашиглах бүрэн боломжтой болсон бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлж байна.

ICAO-ийн Зөвлөл 2022 онд CORSIA хөтөлбөрийн эхний үечилсэн үнэлгээг хийж дуусгасны үр дүнд мөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ICAO Ассамблейн 41-р чуулганаар батлагдсан Хөтөлбөрт өөрчлөлт оруулах зөвлөмжийг гаргаж, Ассамблейн A41-22 тогтоолд CORSIA- хөтөлбөрийн талаар тусгасан болно.

Хавсралт 16-ийн Бүлэг IV заасны дагуу 2022 оны 11 дүгээр сард гишүүн орнууд өөрсдийн орны агаарын тээвэрлэгчдийн 2021 оны Хүлэмжийн хийн ялгарлын тооцоог /анх удаа/ гаргахаар төлөвлөж байсан хэдий Коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас Хүлэмжийн хийн ялгарал буурсан нь 2021 оны Салбарын Өсөлтийн Коэффициентийг ICAO-аас тэг гэж тооцсон тулд 2021 онд агаарын тээвэрлэгчид хүлэмжийн хийн ялгаралын тооцоог гаргах шаардлагагүй болсон.

Эх сурвалж: https://unitingaviation.com/news/environment/corsia-a-year-in-review/

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ