home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-03-06
Үсгийн хэмжээ
"ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТДЫН ӨДӨР 3 ДУГААР САРЫН 3"
"ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТДЫН ӨДӨР 3 ДУГААР САРЫН 3"

Нисэх буудлын ойролцоох шувуу болон бусад амьтад дэлхийн нисэх буудлуудын аюулгүй ажиллагаанд маш их сөргөөр нөлөөлдөг. Жил бүр агаарын хөлөг болон шувуу бусад амьтдын хооронд олон тооны мөргөлдөөн гарч, агаарын хөлөгт гэмтэл учруулдаг. Агаарын хөлөг зэрлэг ан, амьтантай мөргөлдөх тохиолдлын дийлэнх нь шувуудтай холбоотой байдаг ч бусад амьтадтай холбоотой тохиолдол нь хүнд үр дагаварт хүргэж болзошгүй юм. Шувуу болон бусад амьтдын агаарын хөлөгтэй мөргөлдөх аюул нь нь дэлхийн иргэний агаарын тээврийн салбарт асар их эдийн хохирол учруулдаг бөгөөд зөвхөн нэг удаагийн мөргөлдөх тохиолдолд  36,000 ам.доллар буюу жилд ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын хохирол учруулж байна. Энэ нь нислэгийн саатал, нислэг цуцлалт, агаарын хөлгийн засвар-үйлчилгээний зардал, аюулгүй ажиллагааны үзлэг, бусад хуваарьт нислэгт захиалах шаардлагатай зорчигчдыг байрлуулах зардал, агаарын хөлгийн данснаас хасалт хийх гэх мэт маш их зардал гаргадаг. Хэдийгээр эдийн засгийн зардал өндөр байгаа ч шувуу болон бусад амьтдын мөргөлдөх тохиолдлоос шалтгаалан агаарын хөлөг осолдох үед хүний амь нас хохирох тохиолдол нь нисэх буудлуудад шувуу болон бусад  амьтдаас үзүүлэх нөлөөллийг бууруулах менежмент зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-нд болсон 68 дахь хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн зэрлэг амьтдын өдөр" болгон тунхаглаж, шувуу болон зэрлэг амьтдын хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжил, экологи, генетик, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл дахь үнэ цэнийг баталсан ажээ.

Дэлхийн шувуу болон бусад ан амьтдыг хамгаалах өдрийг тэмдэглэж, эдгээр амьтан, ургамлуудын хүмүүсийн амьдрал, дэлхийн эрүүл мэндэд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэдэг. Хүнс, түлш, эм тариа, орон сууц, хувцас хунар гээд хүмүүсийн бүхий л хэрэгцээг хангахын тулд ан амьтан, биологийн төрөл зүйлд суурилсан нөөцөд найддаг. Сая сая хүмүүс байгальд түшиглэн амьжиргаагаа залгуулж, эдийн засгийн боломжоо бүрдүүлж байна. Гэхдээ хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас илүүтэйгээр байгалийг хамгаалах нь  чухал ач холбогдолтой юм. Шувуу болон бусад амьтдаас үзүүлэх нөлөөллийг бууруулах, нисэхийн салбарын аюулгүй ажиллагааг хангах талаар авч хэрэгжүүлэх ажил асар их байна.

Нисэх буудлын операторууд нисэх буудлын аюулгүй ажиллагааны орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэд нисэх буудлын үйл ажиллагаанд шувуу болон бусад амьтдын үзүүлэх нөлөөллийн эрсдэлийг үнэлэх ёстой. Үүнд; нисэх буудлын орчин дахь шувуу болон бусад амьтдын төрөл зүйлийн үнэлгээ, амьдрах орчин, нисэх  буудалд тохиолдсон агаарын хөлөгтэй мөргөлдсөн тохиолдол тус бүрийг бүрэн тайлагнах зэрэг багтана. Эдгээр үнэлгээн дээр үндэслэн нисэх буудлын операторууд шувуу болон бусад амтьдаас үзүүлэх нөлөөллийн эрсдэл, тохиолдлыг бууруулах зорилгоор шувуу болон бусад амьтдаас үзүүлэх нөлөөллийг бууруулах хөтөлбөр менежментийн төлөвлөгөөг боловсруулах ёстой. Иргэний агаарын тээвэр шувуу болон бусад амтьдаас үзүүлэх нөлөөллийг бууруулах асуудлыг шийдвэрлэхийн тулд Эмбри-Риддл нисэхийн их сургууль нь ICAO болон Сингапурын аэродромын шувуу болон бусад амьтдын нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн Мастермарктай хамтран зайлшгүй шаардлагатай хоёр мэргэжлийн сургалтыг төлөвлөсөн.

  1. Нисэхийн мэргэжилтнүүдэд зориулсан нисэх буудлын шувуу болон бусад амьтдаас үзүүлэх нөлөөллийг бууруулах менежментийн талаар танилцуулах 3 өдрийн сургалт.
  2. Нисэхийн мэргэжилтнүүдэд зориулсан нисэх буудлын шувуу болон бусад амьтдаас үзүүлэх нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны чиглэлээр танилцуулах 2 өдрийн сургалт.

Эдгээр хоёр сургалтыг ИКАО-ын нисэх буудлын үйлчилгээний гарын авлага (Doc 9137) 3-р хэсэг, Шувуу болон бусад амьтдаас нөлөөлөөх менежментийн дагуу дэлхийн хэмжээнд батлагдсан шилдэг туршлагын жишээн дээр үндэслэн боловсруулсан.

Дээрх сургалтуудын талаарх мэдээлэлтэй https://unitingaviation.com/news/safety/world-wildlife-day/ линкээр орж танилцана уу.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ