home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-03-24
Үсгийн хэмжээ
ИНҮТ-ИЙН ДАРГА Н.БАТСАЙХАН ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
ИНҮТ-ИЙН ДАРГА Н.БАТСАЙХАН ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

ИНЕГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үйлдвэрлэлийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Орон нутгийн нисэх буудлуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний график, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцахаар ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан тэргүүтэй ИНҮТ-ийн удирдлагууд орон нутгийн нисэх буудлуудад ажиллаж байна.

ИНҮТ-ийн удирдлагууд энэ сарын 22-29-ний өдрүүдэд Дорнод аймгийн “Чойбалсан”, Сүхбаатар аймгийн “Баруун-Урт”, Хэнтий аймгийн “Өндөр-хаан”, “Дэлүүн болдог” нисэх буудлуудын нислэг, үйлдвэрлэлийн бэлэн байдалтай танилцан хяналт тавьж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгөх юм.

“Өндөрхаан”, “Баруун-Урт”, “Чойбалсан” нисэх буудлуудын агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээний тоног төхөөрөмж, байгууламжуудын бэлэн байдал, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн бэлтгэл, үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр урьдчилсан байдлаар навигацийн үзлэг хяналт шалгалт хийнэ. Мөн “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, шинэ нисэх буудлыг үйл ажиллагаанд оруулах үеийн төлөвлөгөө, хуучин нисэх буудлаас шинэ нисэх буудлын байранд шилжүүлэн суурилуулах тоног төхөөрөмжүүд, хөөрч буух зурвасын ажил, гэрэл суултын систем болон PAPI системийн суурилуулалтын явцтай танилцаж, шалгалтын нислэг хийх шаардлагатай эсэхийг тодорхойлно.             Зүүн бүсийн орон нутгийн нисэх буудлуудын бэлэн байдалд хяналт, шалгалт хийх ажилд ИНҮТ-ийн даргатай хамт Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга С.Нацагдорж, Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Э.Төрбаяр,  Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын албаны дарга Х.Энхбаатар нар ажиллаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
1
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ