Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн өмнөхөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Buyant-Ukhaa air show”-г гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
“Буянт-Ухаа” ОУНБ-аас “Buyat-Ukhaa air show-2023” арга хэмжээг хамтран зохион байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10.00 цагаас өмнө “Буянт-Ухаа” ОУНБ-ын 4 давхрын 403 тоотод материалаа битүүмжлэн ирүүлэх бөгөөд тус нисэх буудалд байрлалтай шоу арга хэмжээ зохион байгуулах талбай болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацааны талаарх мэдээллийг 71283320, 71283022 дугаар, www.airport.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм байна.