“Мобиком” корпораци хамтын ажиллагааны хүрээнд ИНЕГ болон ИНҮТ-ийн ажилтнуудад зориулсан "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг 1 сарын хугацаанд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хугацаанд өөрт хэрэгтэй үйлчилгээнүүдийг нэг дороос авах /шинэ дугаар авах, төлбөр төлөх, багц шилжүүлэх гэх мэт/, байгууллагын хөнгөлөлт 5GB, 10GB датаг үнэгүй авах, гар утас /Samsung, iPhone/ MacBook, iPad бусад дагалдах хэрэгслийг хөнгөлөлт, урамшуулалтайгаар худалдан авах боломжийг иргэний нисэхийн салбарынханд олгосон байна.
Нэг сарын хугацаанд “Буянт-Ухаа” ОУНБ-д дөрвөн удаа “Нээлттэй өдөрлөг” зохиосон бөгөөд өнөөдөр хаалтаа хийж, өдөрлөгийн үеэр үйлчилгээ авсан ажилтнуудаас 2 супер азтанг шалгарууллаа. НМҮА-ны Зураг зүйч инженер Т.Гочоосүрэн “VOO” үйлчилгээний 1 жилийн эрх хожсон бол ИНЕГ-ын Дотоод аудитын албаны аудитор О.Сэндэр “Манай” интернет төхөөрөмжийн 1 жилийн эрх хожлоо.