home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-03-31
Үсгийн хэмжээ
ХАГ-ААС “АЛСЫН ХАРАА 2050 БОЛОН ТӨРӨӨС ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”-ЫН ТАЛААР “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ИНҮТ-ийн ХАГ-аас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-аар ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, НЖБШНА-ны Шалгалтын нислэгийн хэсгийн дарга Х.Гансүх, СЭЗТГ-ын эдийн засагч Д.Цэцэгмаа нар “Алсын хараа 2050 болон төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” сэдвээр мэдээлэл хийлээ.

            “Ажилтны бүтээмж дээшлэхэд байгууллагын бүтээмж дээшилж байдаг, байгууллагын бүтээмж дээшлэхэд ажилтны орлого нэмэгдэж байдаг харилцан хамааралтай тогтолцооны зарчмыг хөгжүүлэх нь ажилтны нийгмийн баталгааг хангах шилдэг, шударга, бүтээлч тогтолцоо юм. Ажилтан үр бүтээлтэй ажилласнаар байгууллагын үнэ цэнтэй капитал байж, түүний цалин хөлс, урамшуулал, байгууллагын ашгаас хүртэх хувь хэмжээ, бүтээлч байдлын нэмэлт орлого, ажилтны орлогыг нэмэгдүүлэх байгууллагын үйл ажиллагааны үр шим гэх мэтчилэн бүхий л төрлийн орлого нь нэмэгддэг байх ёстой. Энэхүү тогтолцоо нь байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх суурь нөхцөл байх ёстой юм. Ингэснээр бидний ажлаасаа аз жаргалыг мэдрэх, амьдралын чанараа дээшлүүлэх боломж нэмэгдэнэ. Монгол хүн, мэргэшсэн Монгол хүн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн Монгол хүн эх орондоо сэтгэл хангалуун амьдрах нь төрийн бодлого юм. Тус төрийн бодлогын нэг чиглэл нь тэтгэврийн тогтолцооны шинэчлэл билээ. Энэхүү шинэчлэлийн амин сүнс нь ажилтан тогтвор суурьшилтай ажилласнаар тогтмол тэтгэвэр улсаас авах, байгууллагын тэтгэврийн тогтолцоогоор дамжуулан тэтгэвэр авах, 36 сарын цалин авах гэх мэтчилэн орлого нь нэмэгдсэнээр тэр хэмжээгээр ирээдүй нь баталгаажиж, амьдралын чанар өндөртэй иргэд бий болно гэсэн зарчимд тулгуурлаж байгаа юм. Бид өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрийг цаг алдалгүй бүтээлчээр ашигладаг байх ёстой” гэдгийг ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан мэдээлэлдээ онцоллоо.

            Мөн өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар НЖБШНА-ны Шалгалтын нислэгийн хэсгийн дарга Х.Гансүх, СЭЗТГ-ын эдийн засагч Д.Цэцэгмаа нар тэтгэврийн тогтолцоог ашиглан иргэний нисэхийн салбарын ажилтнуудын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх боломжийн талаар танилцууллаа. “Мэдээллийн цаг” арга хэмжээний төгсгөлд “Амьдралын даатгал” ХХК-аас ажилтнуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ