home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-04-03
Үсгийн хэмжээ
ДӨРӨВДҮГЭЭР САРЫГ ДУУСТАЛ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ИЙГ 7 ХОНОГ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас сард 2 удаа “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол дөрөвдүгээр сарыг дуустал 7 хоног бүр зохион байгуулан ажиллаж байна.

            ИНЕГ-аас 2023 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, ИНЕГ-ын даргаас өгсөн үүргийн дагуу дөрөвдүгээр сарыг дуустал “Мэдээллийн цаг”-г баасан гариг бүрт хийж байх юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НХҮА-ны Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах хэсгийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, АБХА-ны дарга, Монгол Улсын “Алдарт уяач”, Улсын начин Б.Сэр-Од, ХНАА-ны Навигацийн хэсгийн ахлагч инженер, Үндэсний сурын спортын мастер Д.Отгонхүү нарыг оролцуулан “Жудаг” сэдвээр, Лектор Чила буюу Г.Бандицэрэн “Амьдралын үнэ цэн” сэдвээр, ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан, НЖБШНА-ны Шалгалтын нислэгийн хэсгийн дарга Х.Гансүх, СЭЗТГ-ын эдийн засагч Д.Цэцэгмаа нарыг оролцуулж, “Алсын хараа 2050 болон төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” сэдвээр мэдээлэл өгүүлээд байна.

            Энэ 7 хоногийн баасан гаригт Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл оролцож, “Найрсаг нийслэл” сэдвээр мэдээлэл өгөх бол дараагийн “Мэдээллийн цаг”-уудаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа “Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан ИНЕГ-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга”, ИНҮТ-ийн АНҮГ-ын дарга Э.Төрбаяр “Инноваци”, “I TRIP” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийгмийн ардчилал залуучуудын академийн захирал Б.Золбадрал “Global citizen” сэдвээр мэдээлэл өгөхөөр төлөвлөгдөөд байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ