Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба, Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтран 5 төрөлт тэмцээн зохион байгуулж, 2023 оны байгууллагын аваргуудаа шалгарууллаа.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд ажилтнуудын спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, байгууллагын аварга баг, тамирчдыг тодруулж, шигшээ баг, тамирчдыг бүрдүүлэх үүднээс сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн 5 төрлөөр байгууллагынхаа аваргыг тодруулжээ.
Ширээний теннисээр эрэгтэйчүүдээс О.Баярсайхан/ТГҮХ/, А.Төмөрчөдөр/ТАХ/, Ж.Энхбадрах/ТҮЗХ/, эмэгтэйчүүдээс Ш.Оюунсувд/ТҮЗХ/, С.Сүрэнхорлоо/ЗХНХ/, С.Булган/ТАХ/, дартсаар эрэгтэйчүүдээс Д.Батзориг/ДХХАБХ/, О.Болд-Эрдэнэ/ШХХ/, М.Дашдорж/ДХХАБХ/, эмэгтэйчүүдээс С.Сүрэнхорлоо/ЗХНХ/, Т.Гэрэлчимэг/ДХХАБХ/, Ш.Оюунсувд/ТҮЗХ/, шатраар эрэгтэйчүүдээс Г.Энхтөр/ТАХ/, Д.Батбаяр/ЗХНХ/, Л.Энхбаатар/СХХ/, эмэгтэйчүүдээс Г.Энхцэцэг/СХХ/, Т.Гэрэлчимэг/ДХХАБХ/, С.Сүрэнхорлоо/ЗХНХ/ нар шалгарч, алт, мөнгө хүрэл медалийн эзэд болжээ. Харин гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийг Тээвэр ашиглалтын хэсгийн 1-р баг, Техник үйлчилгээ, засварын хэсэг, Тээвэр ашиглалтын хэсгийн 2-р баг, эмэгтэйчүүдийг Захиргаа, хүний нөөцийн хэсэг, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэсэг, Тээвэр ашиглалтын хэсгийн багууд, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийг Тээвэр ашиглалтын хэсэг, Техник үйлчилгээ, засварын хэсэг, Технологи, газрын үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүдийг Тээвэр ашиглалтын хэсэг, Захиргаа, хүний нөөцийн хэсэг, Дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэсгүүд тэргүүлжээ.
Албаны шилдэг эрэгтэй тоглогчоор Технологи, газрын үйлчилгээний хэсгийн хяналт, зохицуулалтын инженер Б.Нямдаваа, шилдэг эмэгтэй тоглогчоор Захиргаа, хүний нөөцийн хэсгийн захиргааны мэргэжилтэн С.Сүрэнхорлоо нар шалгарсан байна.
Мөн тус тэмцээний үеэр ОУХМ Н.Даариймаа/ТАХ/, Спортын мастер С.Батсайхан/ТАХ/, Э.Тэмүүлэн/ТАХ/, Д.Батзориг/ДХХАБХ/, Ч.Дагвасүрэн/ТАХ/, Д.Давааням/ТАХ/, Ц.Цогтбаяр/ТАХ/ нарын спортын салбарт олон жил үр бүтээлтэй, хамт олноо манлайлан оролцож байсан шилдэг тамирчдыг шалгаруулж талархлын бичгээр шагнажээ. Тэмцээний арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, ГТҮШХА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө “Буянт-Ухаа” ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирлын албыг хашиж буй Д.Дашдорж спорт заалаа үнэ төлбөргүй өгч хамтран ажилласан байна.