home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-04-17
Үсгийн хэмжээ
ТАЙЛАНД, СИНГАПУР УЛСАД СУРАЛЦСАН АЖИЛТНУУД ТАЙЛАНГАА ТАВИЛАА
ТАЙЛАНД, СИНГАПУР УЛСАД СУРАЛЦСАН АЖИЛТНУУД ТАЙЛАНГАА ТАВИЛАА

           Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 12-р сарын 09-ний өдрийн А/334, А/337 дугаар тушаалуудын дагуу Тайландын вант улсад Бүсийн ажиглалтын удирдлагын гэрчилгээ авах (STP-054), Ойртолтын ажиглалтын удирдлагын зэрэглэл эзэмшигчдийн сэргээх сургалт” мөн Олон улсын иргэнийн нисэхийн байгууллага болон Сингапурын нисэхийн академийн хамтарсан “Нисэхийн залуу мэргэжилтнүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд АНҮГ болон ХАГ-ын дарга нарын бүрэлдэхүүнд сургалтынхаа тайланг тавьлаа.

           Ойртолтын нислэгийн удирдлагын үйлчилгээг хоёр нисэх буудалд зэрэг үзүүлэхэд шаардлагатай арга аргачлалд суралцах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх шаардлага бий болсон бөгөөд энэхүү сургалт нь дээрх шаардлагад нийцсэн онол практик хосолсон өндөр өгөөжтэй сургалт болж өнгөрсөн байна. Мөн Ковид-19 цар тахлын болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсад үйлдэгдэх нислэгийн тоо эрс буурч, нислэгийн удирдагчдын ур чадварыг хадгалахад хүндрэл учирч байсан энэ цаг үед зохион байгуулагдсанаараа тус сургалт маш чухал ач холбогдолтой байлаа. Харин Бүсийн ажиглалтын удирдлагын гэрчилгээ авах (STP-054) сургалтад хамрагдсанаар радар, ADS-B, MLAT зэрэг тоног төхөөрөмжүүдийн ажиллах суурь зарчим, НХУ-д ажиглалтын удирдлагын үйлчилгээг хэрхэн аюулгүй зохион байгуулах тухай өргөн мэдлэг олж авсан. Түүнчлэн нислэгийн эрчим ихтэй удирдлагын бүсүүдэд зочлон сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдтэй биечлэн танилцаж, НХУҮ, нислэгийн урсгал төлөвлөлтийг хэрхэн үзүүлж байгааг харж авсан нь томоохон дэвшил байсан. SMS IMPLEMENTATION буюу “Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилт” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ажилтан тус хөтөлбөрт хамрагдсанаар аюулыг тодорхойлох, эрсдлийг бууруулах аргачлалд суралцаж, түүнийгээ эх орондоо нутагшуулан ажиллах шаардлагатай ба цаашид ч энэ төрлийн сургалтад нисэхийн бүх чиглэлийн ажилтнуудыг хамруулах шаардлага хэрэгцээ байгаа гэдгийг онцлон хэлж байлаа. Түүнчлэн тус сургалт нь ИКАО-ын 60 жилийн ойг тохиолдуулан зургаан мянга гаруй хүнд тэтгэлэг олгон, 2025 он хүртэл 330 гаруй тэтгэлэг нэмж олгохоор сунгасан талаарх мэдээллийг хуваалцлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
1
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ