ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас “Имонос” цахим эмийн сантай хамтран “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт урьдчилан сэргийлэх үзлэгийг 3 дахь удаагаа зохион байгууллаа.
Энэ удаагийн үзлэгээр Аюулгүй байдал, хамгаалалтын алба болон Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудад анхан шатны үзлэг хийн өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, амин дэмийн хэрэглээ, түүний ач холбогдлын талаар эрүүл мэндийн боловсрол олгож, биологийн нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдээлэл өглөө. Шүд, цусны даралт, цусан дахь сахар хэмжих үзлэг, зөвлөгөө, био энергийн аппарат, ясны сийрэгжилт, кальци, усны түвшин, биологийн нас тодорхойлох, булчингийн масс үзэх, дотор өөх хэмжих зэргээр мэргэжлийн 10 эмч үзлэг хийн, эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж, 5-50 хувийн хямдралтай худалдаа зохион байгууллаа. Гурав дахь удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгт 200 гаруй ажилтан хамрагдлаа.