home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-04-21
Үсгийн хэмжээ
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" арга хэмжээнд Нийслэлийн Прокурорын газрын төлөөлөл оролцож, хууль, эрх зүйн чиглэлээр сургалт хийлээ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалтай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Нийслэлийн Прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Эрдэнэбаяр, хяналтын прокурор О.Гэрэл, Т.Оюунжаргал, Г.Энхмаа нар оролцож, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2,9 саяд хүрч, хүн амын 80 хувь нь интернет ашигладаг болсон байна. Гэтэл сүүлийн гурван жилд цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг 90 хувь өсчээ. 2022 онд гэхэд ийм төрлийн 30000 гэмт хэрэг бүртгэгдсэн гэдгийг Нийслэлийн Прокурорын газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ