ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газар, Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран зам, тээврийн салбарын хэвлэлийн төлөөлөгчдөд зориулсан гэрэл зургийн сургалт зохион байгууллаа.
Зам, тээврийн салбарын хэвлэлийн төлөөлөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ажлын уялдаа холбоо, гэрэл зураг авах ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс зохион байгуулсан сургалтад Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагуудын 13 хэвлэлийн төлөөлөгч, Иргэний нисэхийн хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн байгууллагуудын 6 төлөөлөл оролцлоо.
Сургалтыг Гэрэл зургийн сурвалжлагчдын холбооны гишүүн, гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраа удирдан явуулж, гэрэл зургийн түүх, гэрэл зургийн анхан шатны мэдлэг олгон, гэрэл зургийн аппаратын тохиргоо, гэрэл зураг авах техникийн талаар зааварчилгаа өгч, дадлага хийлгэлээ.