home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-05-05
Үсгийн хэмжээ
ОХЗЛ ДӨРВӨН СТАНДАРТЫГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТААР НЭМЖ БАТЛУУЛЛАА
ОХЗЛ ДӨРВӨН СТАНДАРТЫГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТААР НЭМЖ БАТЛУУЛЛАА

ИНҮТ-ийн харьяа Оношилгоо, хэмжил зүйн лаборатори агаарын хөлгийн түлш, тос, тусгай шингэний шинжилгээний аргын дөрвөн стандартыг орчуулан Газрын тос, байгалийн хийн техникийн хорооны хурлаар оруулж, Монгол Улсын хэмжээнд мөрдөх үндэсний стандартаар батлууллаа.

ASTM D 5185 буюу Ашигласан, шинэ тосолгооны тос болон суурь тосон дахь микро элементийг Индукцийн холбоот плазмтай атом эмиссийн спектрометрээр тодорхойлох шинжилгээний арга, ГОСТ Р 52954 Газрын тосны бүтээгдэхүүн буюу Хийн турбинт хөдөлгүүрийн түлшний дулааны исэлдэлтийн тогтворжилт тодорхойлох, ASTM D 2196 буюу Ньютоны бус материалын реологийн шинж чанарыг эргэлтэд вискозиметрээр тодорхойлох шинжилгээний аргын стандарт, ASTM D1177 буюу Хөдөлгүүрийн хөргөлтийн усан суурьтай шингэний талсжих хэм тодорхойлох арга гэсэн стандартуудыг шинээр батлуулжээ.

Тус лаборатори нь 2008 онд 8 стандарт, 2014 онд 5 стандартыг орчуулж батлуулан Монгол Улсын үндэсний стандартыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд одоо эдгээр стандартуудыг иргэний нисэхийн салбарын хэмжилт, шалгалт тохируулга, сорилт шинжилгээний үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
7
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ