Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Терроризмтой тэмцэх зөвлөлийн бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар нарын баталсан удирдамжийн дагуу Төв аймаг дахь “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах “Хаан шонхор-2023” хэсэгчилсэн дадлага сургуулилт 2023 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь салбар зөвлөл болон Нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтан, алба хаагчдыг сурган дадлагажуулах зорилгоор барилга байгууламжийг барьцаалах /Код-7/ Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас тавьдаг шаардлагыг биелүүлэх зорилгоор энэхүү сургуулилтыг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай зохион байгууллаа.