Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын баталсан А/60 дугаар “Сургалтад хамруулах тухай” тушаалын дагуу 2023 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Бизнесийн шинжилгээний сургалт” амжилттай зохион байгуулагдлаа. Дижитал эрин үед байгууллагад тулгарч буй асуудлуудыг мэдээллийн технологийн систем, программ хангамж ашиглан оновчтой шийдвэрлэх шийдлийг бизнес шинжээчид гаргадаг бөгөөд мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж, байнга өсөж хөгжих шаардлагатай байдаг. Иймд Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны холбогдох ажилтнуудыг энэхүү чиглэлээр сургаж, хөгжүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтыг дараах үндсэн чиглэлийн хүрээнд хийлээ. Үүнд: