home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2023-06-29
Үсгийн хэмжээ
AIS-AIM IMPLEMENTATION TASK FORCE ХУРЛЫГ МОНГОЛ УЛС УДИРДАНА
AIS-AIM IMPLEMENTATION TASK FORCE ХУРЛЫГ МОНГОЛ УЛС УДИРДАНА

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази/Номхон далайн бүсийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн 18 дугаар хурал (AAITF/18) 2023 оны 06 сарын 19-23-ны өдрүүдэд Тайландын хаант улсын Бангкок хотод зохион байгуулагдлаа.

Ази/Номхон далайн бүсийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр болон ICAO-д нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагыг нь харгалзан НМҮА-ны Тоон мэдээллийн хэсгийн дарга Д.Эрдэнэбаатарыг уг хурлын даргаар сонголоо. 

Монгол Улсын иргэний нисэхийн ажилтнуудын мэдлэг чадвар, ICAO-аас зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхтэй, үр нөлөөтэй оролцож, дэмжлэг үзүүлдэг зэргийг өндрөөр үнэлж Монгол Улсыг энэхүү хурлын даргаар 2 дахь удаагаа сонгож байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ